Бид тоймлоё, Та унш

2020.01.24 Баасан                                            -11°C 2,748.61 Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё  


В, С вирусийн шинжилгээ авдаг Но-той лабораторийг зарлалаа

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд В, С вирусийн шинжилгээ хийдэг 28 лабораторийн 15-аас зөрчил илэрсэн тул акт тавьж, ЭМДЕГ гэрээгээ цуцаллаа. Эдгээр 15 лаборатори нь тоног төхөөрөмжийн зөрчилтэй, мэргэжлийн эмчгүй байжээ.

Жишээ дурдвал, 
Сошиалаар “В, С вирусийн шинжилгээ үнэгүй хийнэ” гэж хамгийн их рекламддаг Хаппи Веритас нь шаардлага хангахгүй тоног төхөөрөмжөөр шинжилгээ авч байжээ. Мөн 2-р эмнэлэг, Багануур, Сүхбаатар аймгийн лаборатори, Гялс төв зэрэг нь Но-той 15 лабораторид багтсан юм.

Тойм 
Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа ба 2019 онд нийт ₮32.7 тэрбумыг төсөвлөсөн байна. Но-той 15 лаборатори болон В, С вирусийн шинжилгээ авч буй газруудыг энд дарж үзнэ үү.


Ч.Сайханбилэгийг Лондоны хуулийн фирм өмгөөлнө

Амстердам ба хамтрагчид гэх хуулийн ферм ЕС асан Ч.Сайханбилэгийг өмгөөлж байгаа ба түүнд холбогдох хэргийг улс төрийн гүтгэлэг гэлээ. Ч.Сайханбилэг нь 2015 оны Оюутолгойн гэрээтэй холбоотой буруу шийдвэр гаргасан хэргээр 2018 онд 60 хоног хоригдсон юм. Тэрээр амласан хугацаандаа Монголд ирээгүй учир цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна.


Монгол улс авлигын индексээр 13 байр ухарлаа 

Tрансперенси Интернэшнл ОУ-ын байгууллагаас авлигын индексийг танилцууллаа. Манай улс 180 орноос 106-д бичигдэж өмнөх оноос 13 байраар ухарсан байна. Энэ нь манай улсад авлига их байгааг илтгэж байгаа ба төрийн бохир мөнгийг хязгаарлаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зөвлөжээ.


Коронавирусээс болж Ухань хотод хөл хорио тогтоолоо

Ингэснээр хот хоорондын автобус, метро, усан онгоц, нисэх онгоц, галт тэрэг зогсож иргэдийг хотоос гарахыг хориглолоо. Мөн олон нийтийн газар явахдаа заавал амны хаалт зүүхийг сануулсан юм. Өчигдрийн байдлаар уг халдвараар 600 орчим хүн өвчилж, 17 хүн амиа алдаад байна.


Австралид болж буй байгалийн гамшгууд  

Аймшигт ойн түймрийг их хэмжээний бороо намжаасан ч борооны улмаас хортой аалз ихсээд байна. Уг аалзанд хазуулснаар амь насаа алдах эрсдэлтэй юм. Австралид ойн түймэр, үер, гольфийн бөмбөгийн хэмжээтэй мөндөр, шороон шуурга болсон ба нийт 30 хүн амиа алдаж, 1 тэрбум амьтан үхээд байна.

Таны сонорт


Image result for iphone icon Өвөл утсаа унтраахгүй байх аргууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр