Бид тоймлоё, Та унш

2018.12.07 Баасан                                        -21°C   2,634.19  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё


Төрийн ордонд гишүүд суулт зарлав

Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж суулт зарлалаа. Ийнхүү тэд “УИХ-дарга М.Энхболд огцор, М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэх лоозонг барьсаар суултаа чуулганы танхимд үргэлжлүүлэв.

60 тэрбумын асуултад М.Энхболдын харц бөхийв

УИХ-ын дарга тэдэнтэй уулзах үеэр Л.Оюун-эрдэнэ гишүүн “60 тэрбумын бичлэгт байсан дуу хоолой таных биш үү? Энэ бичлэг үнэхээр эвлүүлэг юмуу? Та төрийн сүлдний өмнө миний нүд рүү харж байгаад хариулчих” гэхэд М.Энхболд асуултыг огт сонсоогүй мэтээр “дэмий л бүлтийж” суув.

УИХ тарж магадгүй

Ж.Мөнхбат гишүүн УИХ-г тараах санал гаргаж, гарын үсэг цуглуулж эхэллээ. Учир нь МАН-ын зодооноос болж хууль батлах, эзэнгүй байгаа яамдын сайдыг томилох ажил бүхэлдээ гацаад байгаа юм. Хуульд зааснаар гишүүдийн ⅔ нь дэмжсэнээр УИХ тарах ба одоогоор хэчнээн гишүүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна.


Нийслэлийн төсвийг баталлаа

Жил бүр ₮150 тэрбумаар нэмэгддэг ч иргэдийн амьдралд сайнаар нөлөөлдөггүй гэх АН-ын шүүмжлэлд өртсөн ирэх оны төсөв батлагдлаа. Төсөл батлагчид урсгал зардлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах төсөв гэж байна. Гэвч зарим албаныхан урсгал зардалд төсөвлөсөн ₮667.8 тэрбум бага мөнгө биш гэжээ. Ямартай ч нийслэлийн төсөв хугацаандаа батлагдаж, Хотын дарга хэлснийхээ дагуу 12/10-нд огцрох нь ээ.


А.Баасандоржийн балаг

Сүмогийн ертөнц дэх Монгол бөхчүүдийн сүүлийн үеийн саар мэдээг таканоива А.Баасандорж дуулгах боллоо. Тэрээр доод зиндааны туслах бөхөө “юм мартлаа” гэх шалтгаанаар 4-5 удаа цохиж, зодсон хэрэг нь Сүмогийн холбооны чихэнд хүрч хөөгдөж ч  магадгүй байна. Түүний харүмофүжи Д.Бямбадоржид зодуулсан гэх хэрэг намжаагүй байхад ийнхүү дахин хэрэгт холбогдлоо.


Автомат тоормосгүй Приус, Акуад зориулсан төхөөрөмж

Уг төхөөрөмж нь биетийг 3 м зайнаас мэдэрч жолооч тоормосоо андуурч гишгэх, ухрах араанд хийсэн үедээ 5 км/ц дээш хурдлах үед машиныг автоматаар зогсоох гэнэ. Төхөөрөмжийн үнэ $490 бөгөөд сард 2500 ширхэгийг борлуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд Японы 75-аас дээш насны жолооч нарын 6.2% нь тоормосоо андуурч гишгэснээр осол гаргасан байна.


Люксембургийн нийтийн тээвэр үнэгүй болно

Тус улсад 2020 оноос галт тэрэг, автобус, трамвай иргэдэд үнэгүй үйлчлэх гэнэ. Мөн мариуханы хэрэглээг хуулиар зөвшөөрч, бүх нийтээр амрах 2 өдөр нэмэх магадлалтай байна. Люксембургийн нийслэл 110 мянган хүнтэй ч хот хөдөөгийн хооронд 400 мянга гаруй хүн зорчдог байна. Үүнээс үүдэн 2016 онд жолооч нар дунджаар 33 цагийг замын түгжрэлд өнгөрөөжээ.

Таны сонорт


Image result for alone icon Ажил дээрээ ганцаардах нь ажлын бүтээмжийг бууруулдаг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр