Бид тоймлоё, Та унш

2019.06.19 Лхагва                                          27°C   2,655.19  Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё


Эмнэлгүүд АТГ-ын шалгалтад бүдэрлээ

АТГ-аас Онч шийдэл ТББ-тай хамтран 1, 2, 3-р төв эмнэлэг, ХӨСҮТ, ГССҮТ, Өргөө амаржих газарт авлигын эрсдэлийн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр хэд хэдэн зөрчил илэрсэн ба Өргөө амаржихт хийсэн үнэлгээг дэлгэрэнгүй танилцууллаа.

Зогсоол, улавч, нөмрөг үнэгүй байх ёстой

Дээрх эмнэлгүүд хууль зөрчин 00, зогсоол, улавч, нөмрөг зэргийг төлбөртэйгөөр ашиглуулж байжээ. Мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 3% нь эмнэлгийн ажилтан шан харамж шаардсан, 13% нь авлига өгөхүйц байдалд оруулсан, 10% нь эм тариа хувийн эмнэлэг санал болгож зуучилсан гэжээ.

2 ажилтай эмч...

Өргөө амаржих газарт давхар ажил эрхлэх зөрчил нийтлэг илэрсэн ба тус эмнэлгийн 6 эмч хувьдаа эмнэлэгтэй байжээ. Гэвч Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар эмч давхар ажил эрхэлж болохгүй бөгөөд төрийн үйлчилгээг ямар ч тохиолдолд үнэ төлбөргүй үзүүлэх ёстой юм.


Шахмал түлш 5-8 цаг дулаанаа барина

Тавантолгой түлш ХХК-ний үйлдвэрт 2 шугам шинээр ашиглалтад орууллаа. Ингэснээр өдөрт 2000 тн түлш үйлдвэрлэх ба хамгийн сүүлийн туршилтаар төслийн зууханд 4 кг түлш түлэхэд 5 цаг, энгийн зууханд 6 кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьжээ. Шахмал түлшийг 640 цэгээр борлуулах ба 8, 9-р сард түгээх цэг болон шахмал түлш “өвөлд бэлэн” болно. Нэг тн түлшийг ₮150 мянгаар худалдах юм.  


Шөнийн автобус үйлчилж байна

Иргэдийн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор зуслангийн болон шөнийн тээвэр үйлчилж эхэллээ. Гүнт, Гоодой, Баянбулаг чиглэлд 22:00 цаг хүртэл үйлчлэх бол шөнийн автобус 02:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөөнд үйлчилнэ. Автобус хоорондын хүлээлгийн минут 23 минутаас 2 цагийн хооронд байна.


Ши Жинпин анх удаа Хойд Солонгост айлчилна

Ши Жинпин 6/20, 21-нд Хойд Солонгост анхны айлчлалаа хийхээр боллоо. Хятад нь Хойдын худалдаа, ЭЗ, батлан хамгаалахын гол түнш ба Ши Жинпиний айлчлал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах асуудалд чухал нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид үзжээ. Хойдод айлчилсан Хятадын анхны ерөнхийлөгч нь Ху Жинтао бөгөөд  тэрээр 2005 онд Ким Жон Илтэй уулзсан юм.


Хятадад газар хөдөлж 12 хүн амиа алдлаа

Сичуан мужид 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 134 хүн гэмтэн 12 хүн амиа алдлаа. Гамшгийн бүсэд 500 гаруй гал унтраагч ажиллаж байгаа ба 4000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус мужид 2008 онд Хятадын түүхэн дэх хамгийн хүчтэй буюу 7.9 магнитудын газар хөдлөлт болж 90 мянган хүн амь үрэгдэж байжээ.

Таны сонорт


Үерийн ус зайлуулах суваг шуудуу татахыг ОБЕГ-аас иргэдэд зөвлөж байна.

Сэтгэх цаг


Image result for thinking iconТаны өмнө усаар дүүргэсэн ванн байна. Танд халбага, аяга, хувин бий. Ванны усыг яаж хурдан суллах вэ?

/Өмнөх бодлогын хариу: Зулаатай шатар тоглож байгаа/

Өдрийн тойм Сошиал   


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр