УИХ-ын ээлжит 2020 оны сонгуульд тэтгэврээ тогтоолгосон, түүнчлэн тогтоолгож амжаагүй ч тэтгэврийн насанд хүрсэн өндөр настангууд олноороо нэр дэвшлээ. Тухайлбал, өнөөдрийн УИХ-ын гишүүдээс тэтгэврийн насны Ц.Нямдорж, Д.Лүндэээжанцан, Х.Баделхан, Н.Энхболд, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат нар УИХ-д дахиж нэр дэвшив.

Манай улсын эрэгтэй иргэд 60 нас хүрсэн, эмэгтэйчүүд 55 нас хүрсэн бол хүсэлтээ гаргаад “гавьяаны амралт” хэмээх тэтгэвэртээ гардаг. Төрөөс өндөр настнуудын энэ эрхийг “Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн хууль”-аар хамгаалсан байгаа. Монголчууд бид нэр алдартай уран бүтээлчдийг “99 хувийн хөдөлмөр+1 хувийн авьяас”-ын нийлбэр гэж дүгнэдэг хүмүүс. Хувь хүний авьяасын үнэлэмжийг ингэж дээш нь өргөж шиддэг учраас “авьяас тэтгэвэрт гардаггүй” гэсэн ардын зүйр цэцэн үг хүртэл гарчээ. Харин 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш энэ зүйр цэцэн үг зөвхөн уран бүтээлчдэд төдийгүй улстөрчдөд бас хамаардаг болсон. УИХ-ын өмнөх долоон сонгуулийн үеэр энэ нь батлагдсан. Одоо 2020 оныход найм дахь удаагаа давтагдаж байна. Ташрамд, уншигчдадаа сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын гишүүд, мөн Экс гишүүдийн нэрийг толилуулъя. Эдгээр улстөрчдийн хооронд сонгогдох өрсөлдөөн өрнөх нь лавтай. Доогуур зураасаар АН, ШИНЭ намын одоогийн УИХ-ын гишүүдийг, томсгосон тойргийн ард мандатын тоог тэмдэглэлээ.

Архангай 3- Ж.Мөнхбат, Ё. Баатарбилэг, Г.Тэмүүлэн. Экс –“фортуна” Н.Батбаяр.

Баян-Өлгий 3- Х.Баделхан, Д.Мурат

Баянхонгор 3Г.Занданшатар, Л.Элдэв-Очир. Экс- “бидон” Д.Ганбат    

Булган 2- Ж.Батрдэнэ.

Говь-Алтай 2Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан.

Дундговь, Говьсүмбэр 2- С.Батболд, Г. Мөнхцэцэг, Б.Наранхүү

Дорнод  2- Х.Болорчулуун

Дорноговь 2- Б.Дэлгэрсайхан

Завхан 2З.Нарантуяа             

Өвөрхангай 3-Д.Тогтохсүрэн, С.Чинзориг

Өмнөговь 2гишүүн нэр дэвшээгүй.  Экс- соцдек А.Ганбаатар, “ажнай” Д.Бат-Эрдэнэ   

Сүхбаатар 2гишүүн нэр дэвшээгүй. Экс- сэтгүүлч Т.Ганди   

Сэлэнгэ 3 -Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат. Экс- С.Баярцогт

Төв 3Нямаагийн Энхболд. Экс- хуульч Х.Тэмүүжин

Увс 3-Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат. С.Жавхлан

Ховд 3- С.Бямбацогт, Ц.Цогзолмаа, О.Батнасан, Б.Пүрэвдорж

Хөвсгөл 3-Л.Энх-амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар

Хэнтий 3- Б.Бат-эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ. Экс- баатар Э.Бат-Үүл

Дархан хот 3- Б.Жавхлан, Б.Баттөмөр   Экс- “фенкшү” С.Ганбаатар    

Эрдэнэт хот  3- Ц.Нямдорж, О.Баасанхүү.  Экс- Н.Алтанхуяг

Багануур, Налайх- гишүүн нэр дэвшээгүй      

Баянзүрх дүүрэг 2 - Б.Саранчимэг. Экс- З.Энхболд

Баязүрх дүүрэг 3 - гишүүн нэр дэвшээгүй              

Сүхбаатар дүүрэг 3-Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил. Экс-Б.Дэлгэрмаа, Р.Амаржаргал

Чингэлтэй дүүрэг 3 - Т.Аюурсайхан, М.Оюунчимэг. Экс- Г.Уянга, Ц.Ганхуяг, “тумбааш” Б.Батбаатар

Баянгол дүүрэг 3 - Ж.Ганбаатар, Д.Лүндэээжанцан, С.Эрдэнэ. Экс- Намбарын Энхбаяр, Ховдын Д.Батцогт, С.Одонтуяа

Сонгинохайрхан 2- Х.Нямбаатар, Экс- Кекүшюзан Д.Батбаяр,

Сонгинохайрхан 3- Д.Сумьяабазар, Н.Учрал

Хан-Уул дүүрэг 3 - Д.Сарангэрэл, Лу.Болд, Ж.Батзандан. Экс- Ц.Оюунбаатар, Н.Номтойбаяр.

Эх сурвалж: udriintoim.mn