Бид тоймлоё, Та унш

2019.06.26 Лхагва                                             22°C  2,657.31  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё 


Тэрэлж голд Минж нутагшууллаа

Нийслэлийн байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай хамтран Тэрэлж голд 4 минж тавилаа. Эдгээр нь Орос, Германаас авчирсан минжний үр төл юм.  

Тэд голын урсцыг сайжруулдаг 
Минжийг 2012 оноос Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулж байгаа юм. Тухайн үед Герман, Оросоос 29 минж авчирсан ба 2012 онд Тэрэлж голын зүүн хэсэгт цутгадаг Зааны голд 16 минжийг нутагшуулжээ.

Минж ямар үүрэгтэй вэ? 
Тэр бол гол мөрний цэвэрлэгч. Жнь: 1 минжний гэр бүл өвлийн бэлтгэлээ хийхдээ 70 куб.метр навч, холтос цуглуулдаг.  Мөн голын эрэгт суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулж, орчны чийгшил болон усны түвшинг нэмэгдүүлдэг байна. Манай улсад зөвхөн Ховд аймгийн Булган голд 300 орчим минж байгаа юм.


Дахин 2 хүн ажлын байрандаа амиа алдлаа

СХД-т байрлах Дайцэцэн гэх орон сууц, нийтийн аж ахуйн газрын бохирын худагт 2 ажилтан унаж амиа алдлаа. Талийгаачид 31, 34 настай тус байгууллагын засварчид байсан ба бохирыг соруулахаар худаг руу орсон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс үүдэлтэй осол гарсаар байгаа ба 2-р сараас хойш 14 хүн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.


Хятад руу 320 тн мах, 241 мянган адууны шир экспортолно

Адууны ширийг экспортлох ЗГ-ын тогтоолын дагуу давхардсан тоогоор 5 ААН 241.648 ширхэг боловсруулаагүй адууны шир экспортлох гэрчилгээ авчээ. Мөн 4 ААН ямаа болон үхрийн боловсруулсан мах 170 тн, адууны түүхий мах 150 тн-ыг экспортлох гэрчилгээ аваад байна. Манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлдэж 30-40 мянгаар нь гутал үйлдвэрлэдэг юм.


Ираны удирдагчид Америк хориг тавилаа

Ираны арми 6/20-нд Америкийн 2 дроныг устгаснаас болж Трамп тус улсын удирдагч, 8 командлагчид ЭЗ-ын хориг тавилаа. Мөн гадаад хэргийн сайд Хавад Зарифт удахгүй хориг тавих гэнэ. Ингэснээр Ираны санхүүгийн голлох эх үүсвэр хаагдаж байгаа ба удирдагч Али Каменей нь $95 тэрбумын хөрөнгөтэй юм. Америк 2018 онд Иранд мөн хориг тавьснаас болж хөрөнгө оруулалт хаагдаж, газрын тосны экспорт нь зогсоод байна.


Камбож, Казахстанд үйлдвэрлэлийн осол гарлаа

Казахстанд зэвсгийн агуулах дэлбэрч 1 нэг хүн амиа алдаж 70 гаруй хүн гэмтжээ. Улмаар ЗГ онц байдал зарлаж, 44 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. Харин Камбожийн Кронг Преа Сианук мужид Хятад компаний 7 давхар барилга нурж 24 хүн гэмтэж 28 орчим хүн амиа алджээ. Мөн дотор нь унтаж байсан барилгачид сураггүй болсон байна. Уг осолтой холбоотойгоор Хятадын 3, Камбожийн 1 иргэнийг шалгаж байгаа юм.

Таны сонорт


Image result for shower icon Өнөөдрөөс эхлэн 7/5 хүртэл зарим газраар халуун ус тасарна. 

Сэтгэх цаг


Image result for think icon Өглөөний цайнд юу идэж болохгүй вэ? 

/Өмнөх бодлогын хариу: 44/

Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр