Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Хотын баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзраас Хөсөг трейд хүртэл 385у/м авто зам”-ыг 2020 оны 06 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 10-ны  хооронд хааж,  зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу. Гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ ажиллах юм байна

Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь

д/дХэсэгайршилХаах урт/у/м/ Хаах хугацаа

/сар/

11-р хэсэгАжилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл38506.28-07.10
22-р хэсэгХөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл31507.16-07.28
33-р хэсэгГудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл48007.29-08.07
44-р хэсэгГовь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл90008.08-08.23
55-р хэсэгУлаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл92008.24-09.08

Эх сурвалж: Нийслэлин Авто замын хөгжлийн газар