Бид тоймлоё, Та унш

2018.07.20 Баасан                                       26°C   2,461.20  Нас уртасна


Өнөөдөр болох үйл явдал

  • ОУ-ын шатрын өдөр
  • Саран дээр хүн анх буусан өдөр
  • Монгол Хятадын хамтарсан уран зургийн үзэсгэлэн болно

Чухлыг тоймлоё


Энэ жил нийт хүүхдийн 79%-г цэцэрлэгт хамруулна

Хэрэв та УБ-т шилжиж ирсэн, түр оршин суудаг бол санаа зоволтгүй. Учир нь салбар яамнаас бүх хүүхдийн бичиг баримтыг үндэслэн төлбөр хураамж, хандив авалгүйгээр бүртгэхийг даалгалаа.

Барилга нэмэгдсэн ч бүртгэх хүүхдийн тоо багасав

Энэ жил төрийн өмчийн 16 цэцэрлэг нэмэгдэх хэдий ч хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэнгүй. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны хүүхдийн 79.4% нь хамрагдсан юм.

Тойм

Цэцэрлэгт бүртгэх явцыг хэний хүүхэд хамгийн азтай одтойг шалгаруулах уралдаан гэхэд хилстэхгүй. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 21% нь гэртээ үлдэх нь. Хэзээнээс Монголын минь багачууд 100% цэцэрлэгийн сугалаанд “ёндоорох” бол.


Хүүхдийн мөнгө

ЗГ-аас хүүхдийн мөнгийг 80%-д олгохоор шийдвэрлэсэн ч цар хүрээг дахин нэмэхээр 9/1 хүртэл хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж эхэллээ. Судалгааны дүнг ОУ-ын холбогдох байгууллагатай зөвшилцөн, ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагаанд тусгах гэнэ. Ямартай ч эхний 6 сарын байдлаар 790 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ.


Европ Google-д торгууль оногдуулав

Шударга өрсөлдөөнийг доройтуулж, хэрэглэгчдийн сонгох эрхийг зөрчсөн гэж $5 тэрбумын торгууль оногдуулжээ. Гэвч Google үүнийг няцааж, давж заалдахаа мэдэгдсэн юм. Тэд 2011 оноос App Store-г хэрэглэхийн тулд Chrome суулгах шаардлага тавих болжээ. Одоогоор Европын ухаалаг утас хэрэглэгчдийн 80% нь Google-ийн апп ашигладаг байна.


Турк 2 жилийн дараа онц байдлаа цуцаллаа

Тус улсын иргэд ерөнхийлөгч Эрдоганыг эсэргүүцэн бослого гаргаснаас болж 2016 онд онц байдал зарласан юм. Бослогын үеэр иргэд танк, нисдэг тэрэг хулгайлж төрийн ордноо дэлбэлсэн байна. Үүнээс болж 1400 гаруй хүн шархдаж 290 орчим хүн амиа алджээ. Гэвч үүнийг цуцалснаар хүний эрх сэргэхгүй харин иргэний нийгмийг хөгжүүлэх арга хэмжээ авахыг ОУ-ын байгууллагууд сануулжээ.

Таны сонорт


 Цэцэрлэгийн бүртгэл 7/25-наас эхэлнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр