НОБГ-ын СБД, ЧД-ийн онцгой байдлын хэлтэс, нийслэлийн аврах 105 ангийн алба хаагчид хамтран Бльюмон компаний дөрөв, долоон давхарт аврах ажиллагаа зохион байгуулаа. Энэ үеэр аврах зам гарц хаагдсан болон утаанд хордсон иргэдийг өндрөөс аюулгүй буулгах дадлага сургууль хийсэн байна.

Мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  уг сургуулилтийг  зохион байгуулсан ба  нийт 185 ажилтан, алба хаагч, таван автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Харин бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтыг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулжээ.