Бид тоймлоё, Та унш


2018.09.07 Баасан                                  15°C   2,475.52  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


П.Орхоны медалийг хураалаа

Яагаад?

Допин илэрсэн. Түүний шээсний шинжилгээнээс Станазолол гэх допин илэрснээр Азийн олимпийн зөвлөл амжилтыг нь хүчингүйд тооцож алтан медалийг хураах шийдвэр гаргажээ.

Чив чимээгүй бөхийн холбоо

Түүний медалийг хураасан талаар ОУ-д шуугиж байхад Монголын чөлөөт бөхийн холбоо мэдээлэл өгөх боломжгүй гэсээр өнөөдрийг хүртэл ямар ч тайлбар хийсэнгүй. Одоогоор П.Орхонд ямар шийтгэл ногдуулах нь тодорхойгүй байна.

Унасан бөх “алттай”

Дүрмийн дагуу П.Орхоны медаль дараагийн бөх буюу Кыргызстаны Айсулуу Тыныбековад шилжлээ. Ийнхүү манай улсын Азийн наадмаас хүртсэн 5 алтан медаль 4 боллоо.


Багш нар ажил хаялтаа зогсоохгүй

ЗГ багш нарын төлөөлөлтэй уулзаж, Даваа гарагаас ажил хаялтаа зогсоохыг хүссэн ч тэд тавьсан шаардлагыг биелүүлтэл зогсоохгүй гэлээ. Харин ЗГ төсөвт байгаа боломжоороо цалин нэмсэн тул дахин нэмэхгүй гэснээр тохиролцож чадсангүй. Одоогоор 62 сургууль, 14 цэцэрлэг ажил хаяад байна.


Монгол хүйсийн тэгш эрхээр Азид 3-т

Дэлхийн эдийн засгийн форум хүйсийн ялгааг арилгасан Азийн 10 орныг нэрлэж, манай улс 3-т орлоо. Уг жагсаалтыг иргэдийн эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, улс төрийн оролцооны үзүүлэлтийг харьцуулан гаргасан байна. Мөн манай улс нь эрүүл мэндийн салбар дахь хүйсийн ялгааг халсан Азийн 3 орны нэгээр нэрлэгджээ.


Садар самуун нийтлэлийг цэгцэлнэ

ЗГХЭГ-ын дарга фэйсбүүкийн төлөөлөгчидтэй уулзаж, худал мэдээлэл, садар самуун нийтлэлийг цэгцлэхэд хамтарч ажиллахыг хүслээ. Улмаар Фэйсбүүк Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтрах хэлэлцээр хийв. Манай улс 1.5 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй ба хэрэглээгээрээ Азид 1-т, дэлхийд 10-т ордог байна.


Приус шатах аюултай

Toyota компани 2015/6-2018/5 сард үйлдвэрлэсэн Приус, C-HR SUV машинаа эргүүлэн татаж үнэгүй засахаар боллоо. Учир нь машин халах үед удирдлагын хэсгээс гал гарах аюултай гэнэ. Тус компани 2016 онд аюулгүйн дэр, гар тоормосд гарсан алдааны улмаас 1.7 сая гаруй Приусээ буцаан татжээ.

Таны сонорт


Онгоцны буудлын эд зүйл шалгах тэвш 00-ын суултуураас ч бохир байдаг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр