Бид тоймлоё, Та унш


2018.11.08 Пүрэв                                                 -2°C   2,566.89  Нас ахар болно


Өнөөдөр болох үйл явдал

  • Монгол бахархлын өдөр
  • ОУ-ын хот төлөвлөлтийн өдөр

Чухлыг тоймлоё


Насанд хүрэгчдийн 50% илүүдэл жинтэй

ЭМЯ-ны хийсэн судалгаагаар томчуудаас гадна хүүхдүүд таргалалттай болох нь тогтоогджээ. Энэ нь эрүүл бус хоол хүнс, хөдөлгөөний дутагдал, агаарын бохирдолтой холбоотой гэнэ.

Яагаад агаарын бохирдол гэж?

Дизель хөдөлгүүртэй машинаас гарах утаагаар амьсгалдаг хүүхэд 10 нас хүрэхдээ цэвэр агаараар амьсгалдаг хүүхдээс 1 кг илүү жинтэй байдгийг Америкийн эрдэмтэд тогтоосон. Гэвч манай улсад автобус, микро зэрэг 93 мянган дизель автомашин хөдөлгөөнд оролцож байна.

Сэргийлэх арга:

Гадуур явахдаа шүүлтүүртэй маскийг тогтмол зүүж, өдөрт 10 мянган алхалт хийхэд л хангалттай гэнэ. Ажил болон гэртээ хөдөлгөөн хийх орчин бүрдүүлж, цахилгаан шатаас татгалзан, хэрэглэдэг зүйлсээ өөрөөсөө холдуулж тавихад л болно. Ингэснээр таргалалтаас ангижирч, зүрх судасны өвчлөл, даралт ихсэх зэрэг өвчнөөс сэргийлнэ гэж ЭМЯ зөвлөлөө.


УИХ тарахгүй

УИХ өөрөө тарах тухай Ерөнхийлөгчийн бичигт УИХ-ын дарга татгалзсан хариу өглөө. Хуулийн дагуу уг асуудлыг УИХ хэлэлцэн ⅔ нь дэмжсэн тохиолдолд тарах ёстой байдаг. ЖДҮ-н зээлтэй холбоотой асуудлаас үүдэн ЗГ-ын тэргүүн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж “Бүр болохгүй бол өөрөө огцорно” гэсэн ч МАН-ын гишүүд эрс татгалзсан юм.


100 айлаас худалдаачдыг нүүлгэхгүй  

Налайхт баригдаж буй аж үйлдвэрийн парк руу 100 айлын худалдаачдыг 2020 он хүртэл үе шаттайгаар нүүлгэнэ. Гэвч худалдаачид нүүлгэх асуудлыг эсэргүүцэж 40-50 км холдож нүүхгүй гэж байгаа юм. Тэгвэл худалдаачдыг бус барилгын материалын үйлдвэр эрхлэгчдийг нүүлгэнэ гэж албаныхан мэдэгдлээ. Учир нь хотын төвд үйлдвэрлэл эрхлэх нь тохиромжгүй гэж үзэн худалдаа үйлчилгээг Налайхт цогцоор нь шийдвэрлэх гэнэ.


Хүнийг алхаагаар нь таних хяналтын систем бүтээлээ

Хятадын эрдэмтэд энгийн хяналтын камерын бичлэг дээрх дүрсийг хянах тусгай программ бүтээлээ. Энэ нь 50 м зайнаас алхааны урт, хэмнэл, хурд, хөл, ташааны өнцөг зэргээр нь тухайн хүнийг хэн болохыг тодорхойлдог байна. Ингэхдээ хяналтын камерын 1 цагийн бичлэгийг 10 мин-ийн дотор шалгаж, 94%-н баталгаатай хариу өгдөг гэнэ.  


00-г ариутгах Билл Гейтсийн шийдэл

Майкрософтийн үүсгэн байгуулагч Билл Гейтс ялгадасны бактерийг устгаж халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой 20 ариутгалын бүтээгдэхүүн танилцууллаа. Эдгээр нь ялгадсыг шингэн, өтгөнөөр нь ялгаж аюултай бактерийг устгадаг учир бохирын хоолойгүй орнуудад ашиглахад тохиромжтой гэнэ. Үнэ тодорхойгүй ч тус бүр нь $500-р зарагдаж магадгүй байна.

Таны сонорт


Image result for house icon Өнөөдөр болон маргааш дараах газрууд ажиллаж, дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр