Бид тоймлоё, Та унш

2018.12.21 Баасан                                       Image result for sun snow -14°C   2,636.67  Эд мал арвидна

Чухлыг тоймлоё


Хүчилтөрөгчийн коктейль утааны эсрэг үр дүнгүй

Утаа ихтэй үед иргэдийн уудаг хүчилтөрөгчийн коктейль, уушги цэвэрлэх цай зэрэг нь утааны эсрэг үр дүнгүй гэж ДЭМБ мэдээллээ. Нэг сав коктейль цэвэр агаарт 3 цаг алхсантай тэнцэнэ гэгддэг ба утааны оргил үеэр өрхийн эмнэлгүүд үнэгүй өгдөг юм.

Утаа дагасан бизнес

Уушги цэвэрлэх цайны борлуулалт өвлийн улиралд 20-30% нэмэгддэг гэнэ. Энэ төрлийн цайны шошгон дээр "цуснаас хорт бодисыг цэвэрлэнэ, уушгин дахь хорт бодисыг гадагшлуулна" гэх сүржин тайлбарууд байдаг ч энэ нь ОУ-д нотлогдоогүй болж таарлаа.  

Тойм

Манай улсын агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс 133 дахин ихсэж, хүн амьдрахад эрсдэлтэй хот хэмээн ОУ-д нэрээ дуудуулах болсон. Төрийн томчууд утаагүй зуух, гэрийн дулаалга зэрэг олон тэрбумын өртөгтэй ажил хийсэн ч төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Үүний араас сувилалд үнэгүй амраах зэрэг ажлууд төлөвлөж байгаа ч гадныхан түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан цагт л УБ-ын утаа арилна гэдгийг сануулсаар байна.


МАН-ын бага хурал ба сэтгүүлчдийн бойкот

Шөнийн 02:00 цаг хүртэл хаалттай үргэлжилсэн МАН-ын бага хурлаар М.Энхболдыг огцруулах саналыг 95% нь дэмжиж, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг МАН-ын удирдах зөвлөлөөс хасжээ. Бага хурал хаалттай явагдсан бөгөөд сэтгүүлчдэд зөвхөн 1 талын мэдээг өгсөн учир бойкот зарлаж, бага хурлын талаарх хэвлэлийн хурлыг мэдээлэхээс татгалзсан юм.


Багш нар суулт зарлана

ЗГ-тай байгуулсан цалин нэмэх зөвшилцлийн дагуу багш, ШУ-ны ажилчдын цалинг 10/1-с 7% нэмэх байсан ч одоог хүртэл өгөөгүй байна. Тиймээс багш, ШУ-ны ажилчид өнөөдрөөс Сангийн яам, ХНХЯ, Чингисийн талбайд суулт зарлана гэлээ. Мөн энэхүү нэмэгдлийг яаралтай олгох шаардлагыг ЕС У.Хүрэлсүхэд хүргүүллээ.


Америк 2000 цэргээ Сириэс эргүүлэн татна

Сирид хяналтаа тогтоогоод байсан Исламын улс бүлэглэлийг буулгаж авсан учир цэргүүдээ гэрт нь хариулна гэж Трамп мэдэгдлээ. Гэвч Исламын улс бүлэглэл дахин сэргэхгүй гэх баталгаагүй бөгөөд энэ нь Сири, Орос, Иранд сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ. Мөн уг шийдвэр Сирийн ардчилсан хүчинд хүнд цохилт болж байгаа юм.


Тогтмол алхвал ой тогтоолт сайжирна

Өндөр настнууд 6 сарын турш 7 хоногт 3 удаа эрчимтэй алхах, дугуй унахад тархины үйл ажиллагаа сайжирдаг байна. Үүний тулд 10 мин биеэ халаасны дараа 35 мин эрчимтэй алхах эсвэл дугуй унахад хангалттай. Мөн зүрхэнд тустай хүнсийг тогтмол хэрэглэснээр тархиа 9 жилээр залуужуулах боломжтой гэнэ.

Таны сонорт


Image result for snow storm icon Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр