Амазон компаний нэгж хувьцааны үнэ Мягмар гарагийн өглөө 2050 долларт хүрсэн байна.

Ингэснээр 13 оронтой тоогоор үнэлэгдэх Америкийн хоёр дахь компани болж байна. Өнгөрсөн сард Apple компани мөн нэг триллион доллараар үнэлэгдсэн юм. Эдгээр компаний S&P 500 индексийн нийт үнэлгээ найман хувийг давсан байна.

Амазон өнгөрсөн 24 жилийн хугацаанд хэрэгжилтийн төвийг байгуулж, жижиг компаниудыг худалдан авч шинэ технологи боловруулсаар иржээ. Энэ оны эхээр Амазон ердөө 580 тэрбум доллараар үнэлэгдэж байв. Харин хоёрдугаар хагаст өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас 2.5 тэрбум доллараар илүү ашиг олсон байна.

Амазоны орлого 2020 он гэхэд жил бүр 24 хувиар өссөх төлөвтэй байгаа ба энэ нь тус компаний үнэлгээг 1.2 триллионд хүргэх юм.

Америкийн онлайн худалдаа бүрээс 49 цент олдог Амазон сүлжээ 550 мянга гаруй ажилчинтай бөгөөд жилд 178 тэрбум долларын орлого олдог байна.

Эх сурвалж: CNN, NY Times