Хотын даргын зөвлөлийн хурлаар Амгалан дулааны станцын дулааны шугамыг шинээр барих асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар хэлэлцлээ. 

шинээр барих шугамыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийх ба ашиглалтад орсноор нүүрс хэрэглэдэг ААН-ийг дулаанд холбох юм. Тухайлбал, Амгалан дулааны станцын Гачуурт, Толгойтын зам дагуух шугам шинээр ашиглалтад орсноор 185 барилга, обьект дулаанд холбогдоно. 

Хэрэв ААН, байгууллагууд 10-р сарын нэгнээс түүхий нүүрс түлэх юм бол үйл ажиллагааг нь зогсоох юм. Ийнхүү хуралдааны төгсгөлд хотын дарга С.Амарсайхан энэ оны гуравдугаар улиралд багтаан төлөвлөгөөт ажлыг хийж дуусгахыг үүрэг болгосон байна. 

Одоогоор түүхий нүүрс хэрэглэж буй 409 халаалтын зуух байгаагаас тусгай зөвшөөрөлтэй 22 ААН-д хамаарах 212 зуух байгаа юм.