Ашигт малтмал,  газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар хамтран  өнөөдөр /05,26/ шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өчигдрөөс эхлэн шатахууны үнийг буулгаж эхэлжээ. Газрын тосны гадаад нөхцөл байдлын хувьд он гарснаас хойш дэлхийд түүхий тосны үнэ сүүлийн гурван сар дараалан буурсан. Тавдугаар сараас түүхий тосны үнэ нэмэгдэж эхэлжээ.Сүүлийн долоо хоногт газрын тосны үнэ тогтвортой өсөж брент маркийн тосны үнэ  35.9 хувиар нэмэгджээ. Газрын тосны үнэ өсч байхад шатахууны үнийг буулгаж байгаа.Тодруулбал,

  • А-80 50 төгрөгөөр,
  • А-92 80-100 төгрөгөөр,
  • А-95 200 төгрөгөөр,
  • Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.

Ингэснээр нийслэлд,

  • А-80 авто бензин 1350,
  • А-92 авто бензин 1360,
  • А-95 авто бензин 1800
  • Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.

Дэлхийн зах зээлд брэнт маркийн тосны үнэ буурсан тул манай улсад сүүлийн гурван сарын турш газрын тосны үнэ буурч байна.

Эх сурвалж:www.udriintoim.mn, М.Өнөр