Бид тоймлоё, Та унш

2019.09.23 Даваа                                                  25°C  2,668.47  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё 


Чөлөөт бөхийн ДАШТ-ний тойм 

Энэ жилийн ДАШТ Казахстаны нийслэл Нурсултанд 9/19-22 өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас 20 бөх зодоглож, 3 хүрэл медаль хүртэж, 2 олимпын эрх авлаа. 

Олимпын эрхийн эзэд 

Эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг, эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга нар Токио-2020 олимт оролцох эрхээ авсан юм. Ийнхүү манай улс одоогоор бөхийн 2, буудлагын 2, паралимпийн 4 эрх аваад байна. 

ДАШТ-ийн медалийн эзэд 

Эмэгтэйчүүдийн 59 кг-д Б.Шоовдор, 55 кг-д Б.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм. Харин олимпын эрх авсан Т.Тулга хүрэл медалийн төлөө барилдсан боловч Энэтхэгийн бөхөд 7:8-аар ялагдсан байна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай улсаас 20 тамирчин оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.


УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавилаа 

Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзжээ. УИХ-аас ард нийтийн санал асуулгыг 10/30, 31-нд явуулахаар шийдвэрлэсэн юм. Харин гадаадад амьдарч буй иргэдийн саналыг 10/19, 20-нд авахаар тогтжээ. 


Зуух тойрсон маргаан
Шахмал түлш илч муу, үнс ихтэй байгаа нь тухайн өрхийн зуухаас шалтгаалдаг гэж Тавантолгой түлш ХХК мэдээллээ. Мөн сайн картаар зөвхөн харьяа хорооноосоо 1 удаад 4-с илүү шуудай түлш авч болохгүй юм. Одоогоор 300 мянган тн түлш үйлдвэрлэсэн ба төлөвлөгөө ёсоор өвөл гэхэд 600 мянган тн түлш үйлдвэрлэж гэр хорооллын 220 өрхийн дулааны хэрэгцээг хангах учиртай.


Ираны төв банканд Америк хориг тавилаа 

Америкийн ЗГ Саудын Арабын газрын тосны үйлдвэрт хийсэн халдлагын хариу болгон Ираны төв банканд ЭЗ-ийн хориг тавилаа. Энэ нь бүх цаг үеийн хамгийн хатуу хориг гэж Трамп хэлсэн ба Иран гаднаас хүмүүнлэгийн тусламж, бараа бүтээгдэхүүн авах боломж багасах эрсдэлтэй гэж ажиглагчид үзжээ. Америкийн мэдээлснээр Ираны төв банк Исламын хувьсгалт армид олон тэрбумын санхүүжилт өгдөг байна.


Хойд Солонгосчууд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна

Тус улсын будаа, эрдэнэ шишийн ургац энэ онд сүүлийн 5 жилийн хамгийн доод түвшинд хүрч хүн амын 40% хүнсний хомсдолд орох магадлалтай гэж НҮБ-ын мэдээллээ. Учир нь 4-7 сард бороо бага орж, усалгаа муу хийгдсэн ба ЭЗ-т нь тавьсан гадны хориг ч нөлөөлсөн байна. Мөн 5 сараас хойш гахайн ханиад дэгдсэнээр гахайн махны импорт буурчээ.

Таны сонорт


Image result for tent icon Барилга, хот байгуулалтын яамны нээлттэй өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр