Бид тоймлоё, Та унш

2018.04.17 Мягмар                                          16°C   2,393.93 Нас ахар болно.


Өнөөдөр болох үйл явдал

  • Цус бүлэгнэлтийн эмгэг буюу Гемофили өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Эрдэнэт үйлдвэрээ аврах эсэргүүцлийн жагсаал Ялалтын талбайд болно.
  • Ил тод хариуцлагатай уул уурхай хэвлэлийн бага хурал болно.

  Чухлыг тоймлоё


Нарны замтай холбогдсон түр замыг нээлээ.

Юун түр зам?

Өчигдөр өглөө Замын цагдаагийн уулзвараас Home Plaza хүртэлх замыг хаасан учир түгжрэл огцом нэмэгдсэн. Түгжрэлийг бууруулахын тулд 7 түр зам барихаар болсон. Тэдний эхнийхийг нь ашиглалтад оруулсан ч буцаагаад хаана гэлээ.

Яагаад?

120-ын хойд замаас шууд Нарны зам руу нэвтрэх 410 метр замаар дайран өнгөрөх төмөр замын авто тоноглолуудыг шилжүүлэхийн тулд Пүрэв гарагийн орой 22 цагаас Даваа гарагийн 7 цаг хүртэл түр хаана.

2 өдөр машингүй байх асуулга дэмжигдсэнгүй

Мөн зуны хуваарьт шилжиж одооноос 7 буудал, Дарь-Эх, Их Тэнгэрийн замууд хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Тойм

Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих ажлын хүрээнд замуудыг хааж, түр замуудыг нээж байна. Гүүрэн гарц барих ажил жил 6 сар үргэлжлэх бөгөөд 47 сая доллар зарцуулагдаж байгаа юм.

  

2020 оноос барилгын материалыг 100 айлаас авахгүй

Түгжрэл, хөрсний бохирдол, гэмт хэргийн гаралтын тоо их байдгаас шалтгаалан 100 айл болон Иргэний бүртгэлийн газрыг нүүлгэнэ гэлээ. НИТХ ингэж шийдсэн ч одоогоор хаашаа нүүлгэхээ эцэслээгүй байна. Өнгөрсөн онд автозахуудыг Эмээлт рүү нүүлгэсний адил барилгын материалын хамгийн том худалдааны гудамжийг хотоос гаргах бололтой. Мөн 100 айлын замыг 4-6 эгнээ болгон өргөтгөнө гэсэн.

  

Авто үйлчилгээ цахимжсаар...

Машины албан татвар, агаарын бохирдол, зам ашиглалтын татварыг онлайнаар төлдөг байсан бол нэмээд машинаа улсын бүртгэлээс хасуулах хүсэлт, ачигдсан машины мэдээлэл зэрэг 9 үйлчилгээг энэ онд цахимжуулахаар болжээ. Ингэснээр жолооч танд нэт байхад л ихэнх үйлчилгээг онлайнаар авдаг болох нь. Банкинд оочирлодог цаг баяртай.

  

Энх тайван бол шинэ эхлэл

Энэ бол хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын уриа.  Энэ сарын 27-нд болох уг уулзалтын уриагаар Солонгос үндэстний хүсэл, энх тайванд хүрэхийн тулд туулах замыг илэрхийлэх ба дээд хэмжээний уулзалттай холбоотой бүх материалд ашиглагдана.   

  

Шинзо Абэ огцорч магадгүй

Японы ерөнхий сайд Абэ эрх мэдлээ ашиглан танил талдаа тусалсан, эмэгтэй сэтгүүлчдэд бэлгийн дарамт учруулсан зэрэгт нэр холбогдсон учир огцрохыг шаардсан 50 мянга гаруй иргэд жагсжээ. Гэвч тэрээр эдгээрийг няцаасаар байгаа ч түүний рейтинг түүхэндээ хамгийн бага болоод байна. Шинжээчдийн таамагласнаар, Абэ энэ намар 3 дахь удаагаа сонгогдох магадлал тун бага төдийгүй 6-р сард парламентын чуулган дуусах үед огцорч магадгүй гэнэ.

  

Сирийн ЭЗ сэргэхэд 15 жил шаардлагатай

Өнгөрсөн Ням гарагт Сирийн ерөнхийлөгч Оросын төлөөлөгчидтэй уулзан, улсынхаа ЭЗ-ийг сэргээхэд $400 тэрбум шаардлагатай төдийгүй 10-15 жил хэрэгтэй болохыг мэдэгдсэн байна. Мөн улсдаа барууны нефть, хийн компаниудыг ажиллуулахгүй, Оросын зах зээлд нэвтрэх чадвартай компаниудыг оруулна гэжээ.

  


Таны сонорт


МУИС 750-иас дээш оноо авсан элсэгчийн сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө.


Өдрийн тойм Статистик



 Өдрийн тойм Сошиал





 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр