Бид тоймлоё, Та унш

2019.01.30 Лхагва                                       -14°C   2,631.65  Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё


М.Энхболд огцорлоо

Сүүлийн 2 сар гаруй хугацаанд гол сэдэв байсан УИХ-н даргыг огцруулах асуудал шийдэгдэж, 66.2%-ийн саналаар огцорлоо. Ийнхүү дараагийн дарга сонгогдох хүртэл дэд дарга Л.Энх-Амгалан чуулганыг удирдана.

М.Энхболд юу гэв?

“Парламентын түүхэнд саарал өдөр болж, 20 гаруй жилд болсон бүх муу муухайг 1 хүнд тохож болдгийг залуу гишүүд үзүүллээ. Би хангалттай сайн ажилласан” гэв. Тэрээр УИХ-ын даргаас огцорсон ч 75 гишүүний нэг хэвээр үлдэх бөгөөд 2016 онд Төв аймгаас сонгогдсон юм.

Шинэ дарга хэзээ томилогдох вэ?

Цагаан сараас өмнө. Одоогоор даргын сэнтийг горилогчид албан ёсоор тодроогүй ч эх сурвалжийн хэлснээр хууль зүйн сайд Ц.Нямдорж, батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар яригдаж байгаа гэнэ. Даргыг огцруулах ажлыг эхлүүлсэн 5 гишүүд ч мөн “Олон сонгогдсон хүн УИХ-ын дарга болох ёстой” гэсэн юм. Ц.Нямдорж 1992, Н.Энхболд 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогджээ.


Газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг шийдлээ

Өнгөрсөн онд газраа чөлөөлсөн ч нөхөн олговор авч чадаагүй 25 иргэний нөхөн олговрыг НИТХ шийдвэрлэхээр боллоо. Ингэхдээ Концессын гэрээгээр нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалтаас ₮1.2 тэрбумыг хэмнэж, иргэдэд олгох гэнэ. Энэ оны газар чөлөөлөлтийн ажил 3 сараас эхэлнэ.


Ханиад томуугийн дэгдэлт 1%-р буурав

Нийслэлийн хэмжээнд ханиад томуугийн өвчлөл 6.4% болж буурсан ба нийт өвчлөгсдийн 70 гаруй % нь 0-9 насны хүүхдүүд байна. Гэвч цагаан сараар томуугийн дэгдэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг эмч нар уриаллаа. Манай улсад А хүрээний H1N1 вирус дэгдэж, улсын хэмжээнд 7 хүн нас бараад байна.


Америк Хуавэйг шүүхэд өглөө

Америкийн хууль зүйн яам Хуавей компанийг T-Mobile-ын худалдааны нууцыг хулгайлсан, Иранд тавьсан Америкийн хоригийг зөрчсөн гээд шүүхэд өглөө. Мөн Канадад баривчлагдсан Хуавейгийн санхүүгийн менежер Мэн Ванзоуг Америкийн талд шилжүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ. Хуавей ажилтнууддаа T-Mobile-ын Taппи гэх роботын талаар мэдээлэл цуглуулахыг даалгасан ба улмаар өөрсдөө энэ төрлийн робот бүтээжээ.


Венесуэлийн газрын тосны компанид Америк хориг тавилаа

Төрийн өмчит газрын тосны PDVSA компанид сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог ерөнхийлөгчөөр сонгогдох хүртэл хориг тавилаа. Гэхдээ тус компани Америкт үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байх ба орлогыг нь хаалттай дансанд хийж Венесуэлийн одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог огцорсны дараа ЗГ-т нь өгөх гэнэ. Харин компаний зүгээс Америкийн ЗГ-ын шийдвэрийн эсрэг хуулийн арга хэмжээ авна гэжээ. Америкийн шийдвэрээс болж тус компани 2020 онд $11 тэрбумын экспортын алдагдал хүлээж магадгүй юм. Венесуэл нь Америкийн газрын тос нийлүүлэгч 4 гол улсын нэг бөгөөд импортын 41%-г хангадаг байна.

Таны сонорт


Image result for bus icon Сар шинийн баяртай холбогдуулан Нарантуул зах руу 10 автобус нэмэлтээр явна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр