Бид тоймлоё, Та унш

2019.10.07 Даваа                        8°C  2,667.23  Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё 


4 хүн шахмал түлшинд угаартаж нас барлаа 

Ням гарагийн байдлаар шахмал түлшний угаарын хийнд 35 хүн хордож, 4 хүн нас барлаа. Одоогоор 6 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 16 настай 1 хүний биеийн байдал хүнд байна.

Яагаад угаарын хийнд хордсон бэ? 

Шинжилгээний хариу гараагүй байна. Гэхдээ иргэд түлшийг буруу хэрэглэснээс угаартсан гэж мэргэжлийн байгууллагууд үзсэн юм. Харин иргэд шахмал түлшийг барьцалдуулахын тулд ашигладаг бодис хортой байх магадлалтай гэжээ.

Барьцалдуулагч бодисын тухай, 
Шахмал түлшний 95% нь угаагдсан нүүрс, 2.5% барьцалдуулагч бодис, 1% шохой, 1% бэхжүүлэгч байдаг. Барьцалдуулагч бодисыг Хятадаас импортоор оруулж ирдэг ба удаа дараа лабораторид шинжилгээнд хамрагдсан гэж НМХГ-аас мэдэгдсэн юм. Ямартай ч шинжилгээний хариу гартал шахмал түлшийг худалдах гэнэ.


УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа 

Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил гацаж байна. Учир нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг бүрэн зогсоох эсвэл 2-р хэлэлцүүлгээр батлагдсан эхийг дахин хэлэлцэх эсэхийг олонх байгаа МАН шийдвэрлэнэ. Хэрэв дахин хэлэлцвэл нэмэлт заалт оруулахгүй ба 2-р хэлэлцүүлгээр баталсан эхээс зарим заалтыг хасах юм.


ЗХЖШ-ын даргыг томиллоо 

УИХ-аас Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томиллоо. Тэрээр 1995 онд салаан захирагчаас ажлын гараагаа эхэлж, 2014 оноос ЗХЖШ-ын газрын даргаар ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүдийн зүгээс энхийн цагт цэргийн алба хаагч амь насаа алдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийг зөвлөжээ. Өмнөх дарга А.Ганбат нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм.


Аялал жуулчлалын төв Чернобыль 

Тус атомын цахилгаан станцын удирдлагын өрөөнд жуулчдыг оруулдаг боллоо. Жуулчид хамгаалалтын хувцас, малгай, маск зүүх ёстой ба гарч ирээд цацраг идэвхт бодисын тест өгөх юм. HBO телевизийн Чернобыль цуврал 5 сард дэлгэцнээ гарснаас хойш тус станцыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэн юм. Улмаар 7 сард Украины ЗГ Чернобылийг албан ёсоор аялал жуучлалын төв болгох ажлыг эхлүүлжээ.


Хонг Конгийн жагсаалын үеэр дахин 1 хүн буудууллаа

Жагсаалын үеэр маск зүүхийг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн 14 настай хүү хөлөндөө буудууллаа. Түүний биеийн байдал хүнд байгаа ба жагсагчид галт тэрэг шатааснаас болж метроны буудал, банк, дэлгүүрүүд хаалгаа барьсан байна. Цагдаа нар ихэвчлэн резинэн сумтай буу хэрэглэдэг ч 10/1-нд болсон жагсаалын үеэр анх удаа гал нээж 18 настай эрэгтэйг шархдуулсан юм.

Таны сонорт


Хүүхэд бусдыг хазах нь дараах 4 шалтгаантай.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр