Бид тоймлоё, Та унш

2018.06.08 Баасан                                               24°C    2,411.27  Өвчин эмгэг ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • ОУ-ын далайн өдөр
  • Найзуудын өдөр
  • Чуулган хуралдана

Чухлыг тоймлоё


Өсвөр насныхны 30% нь сэтгэл зүйн хямралтай байна

Гэр бүлийн асуудал, цахим орчны гадуурхалт, дэлгэцийн хамаарал, үерхэл зэргээс үүдсэн сэтгэл гутрал өвсөр насныхны дунд их байгааг Монгол өрх хүрээлэнгийн 8465 хүүхдэд хийсэн судалгаа тогтоожээ.

Энэ нь амиа хорлолтын шалтгаан

Сэтгэл зүй нь тогтворгүй болсон үед амиа хорлох оролдлого хийдэг гэж сэтгэл зүйчид хэллээ. Хичээл сургуульдаа дургүй болох нь бараг л энгийн үзэгдэл гэнэ. Тиймээс Монгол өрхийн сэтгэл зүйчид 1 сарын турш Пүрэв гараг бүрийн 09:00-16:00 цагт ганцаарчилсан зөвлөгөөг үнэгүй өгөх юм.

Шийдэл байгаа юу?

Тийм. Сургуулиуд сэтгэл зүйчтэй болж эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, зөв харилцах нь чухал. Гэхдээ цаг гаргаж байна гээд фэйсбүүк ухаад суух нь тэдний сэтгэл зүйд бүр муугаар нөлөөлдөг гэлээ. Иймд эцэг эхчүүдэд ч бас үнэгүй зөвлөгөө өгнө гэв.

Тойм

Манайх 2018 оны байдлаар амиа хорлолтын тоогоор дэлхийд 5-т орж байна. Энэ нь 100 мянган хүн тутмын 28,3 хүн нь амиа хорлодог гэсэн үг юм.


Хүний наймаанд өртсөн Монгол иргэдийг илрүүлжээ

Калифорни мужийн мариухан тарьдаг талбайн ойролцоо ачааны чингэлэгт хүмүүс амьдарч байсныг цагдаа нар илрүүлжээ. Тэнд хүний наймааны золиос болсон Монгол, Лаосын 10 иргэн байжээ. Одоогоор худалдаалсан этгээдийг хайж байгаа ба орчуулагчгүй учир хохирогчдоос мэдүүлэг авч чадаагүй байна.


Жүдогийн тэмцээнд 2 Солонгос нэг далбаан дор

Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 6/8-10-нд Спортын ордонд болно. Тэмцээнд 8 орны 200 гаруй тамирчид, төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирнэ. Мөн 2 Солонгосын тамирчид жүдогийн тэмцээнд анх удаа нэг далбаан дор оролцох юм.


Онгоцны билетийн үнэ өснө

Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ $75 хүрсэн нь агаарын тээврийн компаниудад нөлөөлжээ. Үүнээс болж билетийн үнээ нэмэх эсвэл суудлын тоогоо багасгахаас өөр аргагүйд хүрнэ гэж ОУ-ын агаарын тээврийн холбоо үзсэн юм. Гэхдээ агаарын тээвэр өрсөлдөөнт салбар учир билетийн үнэ огцом өсөхгүй гэлээ.

Таны сонорт


 Цэвэр бохир усны үнэ өнгөрсөн сараас эхлэн 7-15 мөнгөөр нэмэгдсэн.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр