Бид тоймлоё, Та унш

2019.01.22 Мягмар                                                          -5°C   2,650.55  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


Орон нутгийн сурагчдын амралтыг 2/4 хүртэл сунгалаа

Мөн бүх цэцэрлэгийг 1/28 хүртэл амраалаа. Ханиад томуугийн дэгдэлт орон нутагт 8.8% байгаа ба цагаан сараар H1N1 тархалт нэмэгдэх төлөвтэй байна.

Анхаар! H1N1  

Он гарсаар УБ, Говь-Алтай, Дундговьд тус бүр 1 хүн, нийт 3 хүн ханиад томуугаар нас бараад байна. Гахайн ханиад буюу H1N1 өвчлөл дэлхийн олон улсад Хятад, Орос, Япон, Америкт зонхилж байгаа бөгөөд хүүхэд болон 50-аас доош насныхан илүү өртөмтгий байна гэж ДЭМБ мэдээллээ.

Илрэх шинж тэмдгүүд:

Халуурах, толгой өвдөх, нус гоожих, ханиалгах зэргийн аль нэг илэрвэл өрхийн эмнэлэгтээ яаралтай хандан, амин дэмтэй хүнс хэрэглэж, шингэн зүйл сайтар ууж, дасгал хөдөлгөөн хийхийг эмч зөвлөлөө.


АН бүлэг УИХ-ыг тараахаар сэтгэл шулууджээ

Тэд ‘УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурахгүй’ гэлээ. Харин УИХ-г тарааж, дахин сонгууль явуулах асуудалд хатуу байр суурьтай байна. Энэ хүрээнд АН-хан төрийн ордонд самбар байршуулж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн ба өчигдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зуржээ. Хуулийн дагуу 2/3 нь гарын үсэг зурснаар УИХ-г тараах асуудлыг хэлэлцэх юм.


Төрийн ордны зогсоол зөвхөн 76-гийнх

Ням гарагаас эхлэн төрийн ордны зогсоолд УИХ-ын гишүүдээс бусад албан хаагчдын машиныг зогсоохгүй байхаар болжээ. Ингэснээр ЗГХЭГ, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын 600 гаруй албан хаагчдад хүндрэл үүссэн байна. Уг шийдвэрийг цуцлуулахаар албан хаагчид болон УИХ-ын тамгын газар удаа дараа хүсэлт гаргасан ч хэрэгсээгүй байна. Одоогоор ямар шалтгаанаар дээрх шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.


Хамгийн баян 26 хүний хөрөнгө 3.8 тэрбум иргэдийн хөрөнгөтэй тэнцүү

Өдгөө дэлхий дээр 2208 тэрбумтан байдаг ба тэдний хөрөнгө жилд 2.5 тэрбум доллараар өсч байдаг. 12 сарын байдлаар дэлхийн хамгийн баян 26 тэрбумтны орлого 3.8 тэрбум ядуу иргэдийнхтэй тэнцсэн байна. Иймээс улс орнууд баян, ядуугийн ялгааг арилгахын тулд татвараа орлогын хэмжээгээр тогтоох, татвараас зайлсхийх асуудлыг зогсоож, ЭМД, НД-ын үйлчилгээг үнэ төлбөргүй болгох нь зүйтэй гэнэ.


Фэйсбүүкээр өргөдөл гардаг боллоо

Community Actions гэх онлайн өргөдлийн системийг Фэйсбүүк нэвтрүүлж байна. Уг системийг эхний ээлжид Америкт нэвтрүүлэх ба олон нийтэд тулгамдсан асуудлыг хэрэглэгчид хэлэлцэн, эвент байгуулах, хандив цуглуулах боломжтой юм. Мөн олон нийтийн ажилтан, байгууллагыг тааглах, найзуудаасаа тусламж хүсэж болно. Гэвч өргөдөлдөө Америкийн ерөнхийлөгч Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс зэрэг хүмүүсийг тааглах боломжгүй гэнэ.

Таны сонорт


Image result for money icon Ахмадуудын насны хишгийг олгож эхэллээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр