Бид тоймлоё, Та унш

2018.08.03 Баасан                                24°C    2,462.51  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног

ОУ-д 8 сарын эхний 7 хоногийг ‘эхийн сүүгээр хооллолтыг дэмжих өдөр’ болгон тэмдэглэдэг. Тэгвэл манай улс энэ жил ‘Эхийн сүү-Эрүүл амьдралын эхлэл’ уриан дор зохиож байна.

Хүүхдийн хамгийн анхны дархлааны вакцин

Хүүхдийг хөхүүлэх нь эх хүүхдэд хоёуланд нь тустай. Жнь: эхийн чихрийн шижин, хөх болон өндгөвчний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг бол хүүхдийн дархлааг дэмжиж “IQ”-г сайжруулдаг байна.

Гэвч, 10-15 жилийн өмнө 60%-тай байсан хөхөөрөө хооллолт 47% болжээ. Энэ нь эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн их болсонтой холбоотой ба ээжүүд “сүү муу, хөх муухай болно” гэх түгээмэл шалтгаанаар сүү орлуулагчийг авдаг гэнэ.

Хүүхдээ хөхүүлэхдээ утсаа оролдвол сүү багасна

Учир нь, эх хүүхдээ хөхүүлэхэд өнчин тархинд ‘окситоцин’ гэх даавар ялгарч сүү их хэмжээгээр боловсордог. Гэвч хүүхдээ хөхүүлж байхдаа утсаа оролдвол эхийн анхаарал сарниж, тус даавар ялгардаггүй байна.


Үерт өртсөн айлд ₮240 мянгыг өгнө

Улаан загалмайн нийгэмлэгээс Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай Ховд аймгийн үерт өртсөн 457 айлд тус бүр ₮240 мянгыг олгож эхэллээ. Мөн ариун цэвэр, гал тогооны иж бүрдэл, хөнжил, гудас, усны сав зэргийг хүргүүлсэн байна. Тэд нийт ₮109 саяыг төсөвлөсөн ба мөнгөн тусламж аваагүй үерт өртсөн иргэд нутгийнхаа Хаан банкнаас авах боломжтой.


Хүүхдийн төлөө хамтдаа

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА challenge-г зарлалаа. Үүнд нэгдэхийг хүсвэл хүүхдийн эргэн тойрон, тоглоомын талбайг шалгаж, аюулгүй болгосноо зургаар баримтжуулан #Хүүхдийн төлөө хамтдаа гэж бичин FB-дээ нийтэлнэ. Энэ нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах нь үр дүнтэй арга гэж албаныхан үзжээ.


Мюллер Трамптай уулзахыг хүслээ

Холбооны мөрдөх товчооны дарга асан Роберт Мюллер Трампаас 2016 оны сонгуультай холбоотой мэдүүлэг авахыг хүсжээ. Тэрээр биечлэн уулзах санал тавьж, Трамп нааштай хүлээн авсан ч хуульчид нь зөвшөөрөхгүй байгаа юм. Трампын өмгөөлөгч Руди Жулиани Мюллерээс ерөнхийлөгчийг Оростой хуйвалдсан гэх баримт шаардаж, Трамп мэдүүлэг өгөхөөр болбол шахалтад оруулсан асуулт тавьж болохгүй гэжээ.


Оросын 3 сэтгүүлч бусдын гарт амиа алдлаа

Тэд өнгөрсөн 7 хоногт Төв Африкийн Бүгд Найрамдах улсад баримтат кино хийхээр очоод дээрмийн золиос болжээ. Сэтгүүлчдийн цогцсыг бууны суманд идэгдсэн машинаас НҮБ-н энхийг сахиулагчид олсон байна. Мөн 2015 онд Сирид барьцаалагдсан Япон сэтгүүлч Жүнпэй Яасудагийн тусламж хүссэн бичлэг интернетэд тавигдлаа. Түүнийг барьцаалсан Жабхат Фата аль-шам гэх бүлэглэл Японы ЗГ-аас $10 саяыг нэхжээ.

Таны сонорт


 Номоо солилцъё өдөрлөг маргааш 10:00-16:00 цагт Төв номын санд болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр