АН-ын дарга С.Эрдэнэ 2020 оны 5 дугаар сарын 26-нд гаргасан тушаалынхаа хавсралтаар “АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн андгай”-г баталсан байна.

Андгайд “Нэр дэвшигч миний бие Цагаан морин жилийн Монголын үндэсний ардчилсан хувьсгалны үзэл санаа, Ардчиллын үнэт зүйлс, АН-ын Үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэгч, хамгаалагч, хөгжүүлэгч, Монгол түмнийхээ хүсэл тэмүүлэл, язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлэгч байж, сонгогчдынхоо итгэл найдварыг хүлээж, Төрийн түшээгээр сонгогдсон тохиолдолд Төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд биелүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа цор ганц түмэн олныхоо төлөө зориулахаа андгайлж байна. Андгайгаас няцвал ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээнэ. УИХ-ын сонгуулийн  ........... тойрогт нэр дэвшигч ...................... овогтой .................... 2020 оны 5 дугаар сарын .....-ны өдөр” гэжээ.

Тус намын нэр дэвшигчид 5 дугаар сарын 29, 30-ны өдөр дээрх андгайгаа “тавилцах” гэнэ.

 

Эх сурвалж: udriintoim.mn