Бид тоймлоё, Та унш

2018.09.26 Лхагва                                                     19°C   2,523.10  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


Улсын мөнгөөр хүүхдээ гадаадад сургасан албан тушаалтнууд

Ойролцоогоор ₮1.4 тэрбумын тэтгэлгээр 22 хүн гадаадад суралцсаны 16 нь сонгон шалгаруулалтад оролгүй арын хаалгаар тэтгэлэг авчээ. Уг тэтгэлгийг Иргэний нисэхийн ерөнхий газар олгодог бөгөөд 9 оюутан бизнесийн удирдлага, нябо, улс төр зэрэг нисэхээс өөр мэргэжлээр сурсныг АТГ тогтоолоо.

Хэн хэн хүүхдээ сургав?  

ЗТХЯ-ны дэд сайд асан Х.Ержан, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоо, УБТЗ-ын орлогч дарга асан Ч.Эрдэнэдалай зэрэг дарга нар хүүхдээ улсын мөнгөөр Америк, Орос, Австралид сургажээ.

Тойм

ИНЕГ-ын тэтгэлэгт 4 жилийн хугацаанд улс ₮9.8 тэрбум зарцуулсан байна. Гэвч тэтгэлэгт хамрагдагсдын зарим нь буцаж ирсэн ч ажилгүй, зарим нь үргэлжлүүлэн сурсаар байгаа юм. Энэ мэтээр улсын тэтгэлэг хүрэх ёстой эзэндээ бус, дарга нарын хүүхдүүдийн боловсролд зарцуулагджээ.


Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг цагдан хоригдлоо

Эрдэнэтийн 51%-ийг барьцаалахад баталгаа гаргаж өгсөн болохыг нь Арбитрын шүүх хэд хэдэн удаа нотолсон. Тэгвэл АТГ түүнийг уг хэрэгт холбогдуулан цагдан хорилоо. Сануулбал, улсын мэдлийн 51%-ийг Жастын Ш.Батхүү барьцаалан Стандарт банкнаас $100 гаруй саяын зээл авч, хувийн бизнесээ хийгээд дампуурсан байдаг. Энэ хэрэгт С.Баяр, Д.Сугар, Т.Очирхүү нар холбогддог юм.


Монгол оюутан Италид хүчингийн золиос болжээ

Тус улсын Флоренс хотод сурдаг 21 настай оюутан эмэгтэйг 9/23-нд 25 настай орон гэргүй эр зодож хүчиндсэн байна. Цагдаа нар хэрэгтнийг 9/24-нд ойролцоох эзэнгүй барилгаас олж баривчилсан бөгөөд тэрээр өмнө нь хүчингийн хэрэгт сэжиглэгдэж байсан гэнэ.  


Лука Модрич FIFA-ын шилдэг тоглогч боллоо

Хорватын шигшээ, Реал Мадрид клубийн довтлогч Лука Модрич Ювентусын Кристиано Роналдо, Ливерпүлийн Мохамед Сала нарыг ардаа хаяж, шагналын эзэн  боллоо. Түүний удирдлага дор Хорватын шигшээ баг энэ жилийн ДАШТ-д 23 жилийн дараа анх удаа финалд шалгарсан юм.

Таны сонорт


Хятадын үндэсний баяртай холбогдуулан 10 сарын 1-3 өдрүүдэд хилийн боомтууд амарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр