Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх асрамжийн газарт хүн амины хэрэг өчигдар гарчээ.

Тодруулбал, тус асрамжийн газарт амьдардаг 24 настай эрэгтэй асрамжийн газрынхаа өөр нэг эрэгтэйн хоолойг боомилж, амь насыг нь хохироосон байна. Хохирогч болон хэрэгтэн хоёул сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэх мэдээлэл байна. Хэргийг  Ховд аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхлээд байна.

Эх сурвалж: udtriintoim.mn Г.НЯМ