Бид тоймлоё, Та унш

2019.01.23 Лхагва                                       -7°C   2,648.87  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё


АТГ-ын ээлжит баривчилгаа ба авлигын хэргүүд

Голомт банкны ТУЗ-ын дарга асан Д.Баясгалан, Петровисийн Ч.Даваанямыг эхнэртэй нь хамт АТГ саатууллаа. Шүүхийн шийдвэр байхгүй учир тэднийг 72 цаг баривчлах хуультай юм.

Д.Баясгалан ба авлигыгөөхшүүлэгч

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нь Алтан Дорнод Монгол компанийн Т.Ганболдоос $4 саяын авлигыг Голомт банкаар дамжуулан авсан гэх хэрэг шалгагдаж байгаа юм. Д.Баясгалан нь 1996-2007 онд Голомт банкны ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

Ч.Давааням ба С.Баярын тансаг хауснуудын учраа

Петровисийг үүсгэн байгуулагчдын нэг тэрээр ЕС асан С.Баяраас тансаг зэрэглэлийн 3 хаус худалдан авсныхаа дараа эхнэрүүдэд нь бэлэглэсэн гэх хэрэгт холбогдон баривчлагджээ. Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам нар Панамын баримтыг дэлгэх үеэр оффшор данстай нь илэрч, 2017/10 сард Ч.Давааням $4 саяыг оффшороос Монголд оруулж ирсэн гэгддэг.


Ш.Алтантуяа хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Малайзад зэрлэгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг 13 жилийн дараа дахин шалгаж байна. Ша Алам хотын дээд шүүх өчигдөр шүүх хурлын орчуулагчийг сонгосон бөгөөд өнөөдөр талигаачийн гэр бүлийнхэн мэдүүлэг өгнө. Бүсгүй улс төр, зэвсгийн наймааны хохирогч болсон гэх хардлага байдаг ба ерөнхийлөгч Х.Баттулга уг хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхийг хүсэж буйгаа илэрхийлэн Малайз руу захидал илгээсэн юм. Мөн Монголын хүний эрхийн байгууллагын төлөөлөгч П.Оюунчимэг шүүхийн явцыг хянах бөгөөд талийгаачийн гэр бүл $24.1 саяыг нэхэмжилж байгаа юм.


H1N1-р дахин 1 хүн нас барлаа

Өмнөговь аймагт H1N1 вирусийн тархалт ихэссэнээс үүдэн 1 хүн нас барж, 2 хүүхдийн биеийн байдал маш хүнд, 7 хүүхэд хүнд байна. H1N1-ийн өвчлөл даамжирч хатгалгаа, менингит болох нь ихэссэн ба хэвтэн эмчлүүлж буй 18 хүний сорьцыг шинжлэхэд 10-аас нь H1N1 вирус илэрчээ. Иймд аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээ зохиохыг хориглон тогтмол маск зүүж, амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөсөн байна.


Хятадын эдийн засаг удааширч байна

Тус улсын 2018 оны ЭЗ-ийн өсөлт 6,6%-тай гарсан нь 1990 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм. Энэ нь дэлхийн ЭЗ-т сөргөөр нөлөөлж байгаа ба үүнд Хятад, Америкийн худалдааны дайн голлон нөлөөлжээ. Мөн сүүлийн хагас жилд худалдаа, үйлдвэрлэл, цалингийн өсөлт багасаж, өрхийн өр нэмэгдсэн байна. Иймд ЗГ нь ЭЗ-аа дэмжихийн тулд барилгын төслүүдийг хурдасгах, татвар бууруулах, банкны хүүг багасгах зэрэг арга хэмжээ авч байна. Манай улсын ЭЗ-ийн дийлэнх хувь Хятадаас хамааралтай.


Франц Гүүглээс $56.8 саяыг нэхэмжиллээ

Гүүгл компанийг хэрэглэгчиддээ хэрхэн мэдээллээ алдахгүй байх талаар ойлголт өгөөгүй гэж CNIL агентлаг үзсэн байна. Учир нь хэрэглэгчид мэдээллээ алдаж байгаа эсэхээ хянах боломжгүй ба мэдээллийг нь хүссэн сайт ашиглах боломжтой гэнэ. Хариуд нь ГүүглЕХ-ны мэдээллийн тухай шинэ хуулийн дагуу хэрэглэгчиддээ ил тод, өндөр хяналт бүхий үйлчилгээ үзүүлдэг” гэжээ.

Таны сонорт


Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр