Бид тоймлоё, Та унш

2019.10.15 Мягмар                                             10°C  2,669.96  Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё 


Хүн амын тооллого явуулна 

Хуульд зааснаар хүн амын ээлжит тооллогыг 2020/1 сард улсын хэмжээнд явуулна. Хамгийн сүүлд 2010 онд хүн амын тооллого явуулсан ба тухайн үед 2.7 сая иргэнтэй байжээ.

Одоогоос 101 жилийн өмнө… 
Анхны тооллогыг 1918 онд хийсэн ба Монголын 542.5 мянга, Хятадын 100 мянга, Оросын 5000 иргэн тоологдсон байна. Ингээд 1963 онд хүн амын тоо 1 сая давсан ба 2015/1 сард 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан юм. Харин өнөөдрийн байдлаар 3.238.479 иргэн бүртгэлтэй байна.

Хүйсийн харьцаа ба дундаж наслалт 
Хүн амын 50.8% нь эмэгтэйчүүд байгаа ба 100 эмэгтэйд 97 эрэгтэй ногдож байна. Энэ нь дундаж наслалтын зөрүүтэй холбоотой бөгөөд эмэгтэйчүүд 75.7, эрчүүд 66.1 насалж байгаа юм.


Түгжрэл бууруулах гүүр

Замын цагдаагийн гүүрэн гарцын буцаж эргэх хөдөлгөөнийг нээлээ. Гэхдээ замын ажил бүрэн дуусаагүй байгаа учир жолооч нарыг тэмдэг тэмдэглэгээний дагуу зорчихыг зөвлөж байна. Гүүрэн гарц 11 сард бүрэн ашиглалтад орсноор түгжрэл 20-30% буурах юм. Тухайн хэсэг нь УБ-ын ачаалал ихтэй замын 1 ба өдөрт 16-20 мянган машин зорчдог байна.


Зуухаа солихыг зөвлөж байна 

Шахмал түлшний хэрэглээтэй холбоотойгоор ердийн, нам даралтын, ханан пийшинтэй айлуудыг зуухаа солихыг зөвлөлөө. Эсвэл зуух болон ханан пийшингийнхээ утаа, угаар алдаж болзошгүй хэсгийг бөглөж, яндангаа сайжруулахыг анхааруулж байна. Учир нь шахмал түлшийг зай завсаргүй, таталт сайтай зууханд түлэх нь тохиромжтой ба одоогийн байдлаар 267 хүн угаартаж, 6 хүн нас баржээ. 


Ах дүү хотууд 

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Казахстаны ЗГ-аас 5 тэтгэлэг олгодог байсныг 25 болголоо. Мөн УБ-Нурсултан хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох хэлэлцээр хийсэн юм. Ингэснээр Нурсултан хотын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын туршлагыг судалж, аялал жуулчлалыг өргөжүүлэхээр боллоо. 

Таны сонорт


Image result for baby iconХүүхдийг чийрэгжүүлэх энгийн арга

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр