ЭМЯ Ачтан эмнэлэг дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл хийлээ. Тус эмнэлгийн нийт 9 ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ.

Эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд энэ сарын 3-нд нийт ажилчдаасаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэлээд олон эмч ажилчдаас халдвар илэрсэн байна. Тиймээс баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд 9 хүнийх баталгаажжээ. Одоогоор тандалт судалгаа үргэлжилж байгаа аж.

Тус эмнэлэг нь 134 эмч, ажилтантай. Өнгөрсөн 12 дугаар сарын 28 хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгийг ажиллуулж байжээ. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 28-нд эмчлүүлж байсан 4 үйлчлүүлэгчээ гаргасан байна.

Тиймээс 12 дугаар сарын 15-наас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг ойролцоох түргэн оношлогооны цэгүүдэд шинжилгээ хийлгэхийг ЭМЯ-наас анхаарууллаа.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ