Бид тоймлоё, Та унш

2020.02.18 Мягмар                                  -7°C  2,757.29  Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё 


1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөхөөр боллоо

Гэхдээ хувьцааны тооноос хамаарч ногдол ашгийн хэмжээ өөр байгаа ба нэгж хувьцаанд ₮90 олгоно. Ингэснээр 1072 хувьцаа нь бүрэн байгаа иргэд ₮96480 авна.

Хувьцааны дансаа бүртгүүлээгүй иргэд яах вэ? 
4/17-оос өмнө брокер деллерийн компанид данс нээлгэх шаардлагатай. Ногдол ашгийг 5 сараас олгох ба хувьцаатай иргэн нас барсан бол өв залгамжлалын гэрчилгээний дагуу ногдол ашиг хүртээнэ.

Хувьцаагаа шалгах заавар:
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн сайт руу орж, регистрийн дугаараа оруулан шалгаж болно. Мөн 158989 дугаар руу регистрийн дугаараа илгээж шалгах боломжтой.


Цагаан сар тэмдэглэвэл хариуцлага тооцно

Цагаан сарыг хориглосон тул хотын төв, гэр хороололд явган эргүүл гаргахаар боллоо. Мөн золголт хийж, айлаар шинэлсэн иргэдэд хариуцлага тооцох ба баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаах гэнэ.


Коронавирус дэлхийн 28 улсад бүртгэгдээд байна 

Халдвар авсан хүний тоо 71269 болж, 1773 нас баралт бүртгэгдэж, Египтэд анхны тохиолдол илэрснээр дэлхийн 28 улсад тархаад байна. Мөн Японы эрэг дээр байгаа Даймонд Принцесс хөлгийн халдвар авсан хүний тоо 355-т хүрчээ.


Хойд Солонгосын “чанга дэглэм” 

Хойд Солонгос коронавирусээс сэргийлэх хамгийн хатуу арга хэмжээ авч байна. Тухайлбал, тусгаарлагдсан үедээ нийтийн усны газарт орсон иргэнийг цаазалж, Хятадад зорчсон тухайгаа нуусан хүнийг цөллөгт явуулжээ. Мөн Хятадтай холбоотой бүх хилээ хааж, улсад нь ирсэн гадаад иргэдийг буцааж байна.

Таны сонорт


 Дэлхийн хамгийн өндөр үсэрдэг волейболчид.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр