Бид тоймлоё, Та унш

2018.10.05 Баасан                                   1°C   2,568.08  Жаргал үргэлжид ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

Чухлыг тоймлоё


Я.Содбаатар ЗТХЯ-ны сайд болох нь

Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нарын нэр яригдаж байсан ч ЕС У.Хүрэлсүх Я.Содбаатарыг сонгож, нэр дэвшүүллээ. Одоо АТГ ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг нь батлаад, УИХ-ын чуулган дэмжвэл сайд болно.

Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй юу?

Эрхтэй. Гэхдээ томилогдсоны дараа. Уг хоригийг 1/3-ээр Их хурал хүлээн авбал Я.Содбаатар унах магадлалтай. Ийм процесс сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилох үед болсон юм.

Содбаатарын тухайд,

УБ их сургуулийг Физикч-инженер мэргэжлээр төгссөн. Үйлдвэр худалдааны дэд сайд, МХЕГ-ын даргаар ажиллаж байжээ. Түүнийг 33-ын бүлэг буюу У.Хүрэлсүхийн фракц гэгддэг.

Тойм

Вагоны осол, ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг зэргээс үүдэн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар албаны дарга нарын хамт өөрийн хүсэлтээр огцорсон юм. Тэгвэл шинэхэн сайд Зам тээврийн яамыг өмнөх сайдаас илүү удирдаж, салбарыг хөгжүүлж чадах уу?


Хүүхдүүдээ анхааръя!

Он гарсаар хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 258 хүн шалгагдаж байгаагийн 5 нь сурагч, 3 нь оюутан гэж ЦЕГ-аас мэдэгдлээ. Эдгээрийн хамгийн бага нь 13 настай ба сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн гэнэ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгахыг санууллаа.


Голомт хотхоноос баривчилсан 3 иргэнийг хорив

ТЕГ 10/2-нд Голомт хотхонд тусгай ажиллагаа явуулж, 4 хайрцаг нотлох баримтыг хурааж, тагнуул хийх шинжтэй гадаадын иргэнийг саатуулсан юм. Тэгвэл прокурорын хүсэлтийн дагуу саатуулагдаад байсан М, А, В нарыг 1 сар цагдан хорихоор боллоо.


Хойд Солонгос ОУ-ын банкуудаас $1.1 тэрбумыг хулгайлсан гэнэ

Америкийн ЭЗ-н хоригоос болж Хойд Солонгосын хакерчид 11 орны 16 байгууллагаас $1.1 тэрбумыг хулгайлахыг оролдсон гэнэ. Тэд 10, 15 жилийн өмнө Америкийг эсэргүүцэх чадваргүй байсан ч одоо ЭЗ-т нь нөлөөлөхүйц кибер халдлага хийх боломжтой болжээ.


Утасныхаа кодыг хэл, эсвэл $3200 төл

Шинэ Зеландын шинэ хуульд зааснаар гаалиар нэвтэрсэн хүн бүрийн гар утас, нөүтбүүк зэргийг шалгах юм. Хэрэв зорчигч утасныхаа нууц кодыг хэлэхээс татгалзвал $3200 төлөх юм. Учир нь хориотой бичиг баримтыг цаасан дээр биш электрон байдлаар гаалиар авч гардаг болсон гэнэ.


2011 оноос хойш 259 хүн селфидэж байхдаа амиа алджээ

Тэдний 72% нь 30-аас доош насны эрчүүд гэнэ. Учир нь тэд эмэгтэйчүүдээс илүү эрсдэлтэй зураг авахуулах дуртай бөгөөд ихэвчлэн живэх, галт тэргэнд дайруулах, өндрөөс унах, зэрлэг амьтанд бариулах зэргээр амиа алджээ. Мөн галт зэвсгээр гангарч байгаад өөрийгөө буудах тохиолдол ч гарсан байна.

Таны сонорт


Image result for snow icon Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр өнөөдөр цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр