Монголбанк эхний 10 сард 12.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 4.9 тонноор бага буюу 27 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Худалдан авсан үнэт металлын 51.8 килограммын Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс, 58.7 килограммыг Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбараас авчээ. 

Өнгөрсөн 10 сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128.362.91 төгрөг байсан юм. 

Статистик мэдээллээс харахад дэлхийн зах зээлд алтны дундаж үнэ 2011-2012 онд хамгийн өндөр үнэтэй байжээ. Харин өнөөдрийн байдлаар нэг грамм алт 48.42 долларын үнэтэй байна. 

Монголбанк нь дотоодын алт олборлогч ААН, байгууллага, иргэдээс худалдан авсан алтыг олон улсын жишигт хүргэн цэвэршүүлэн мөнгөжүүлж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлдэг юм.