Бид тоймлоё, Та унш

2019.10.22 Мягмар                                                Image result for sun snow icon 4°C   2,679.03  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


Анхаар баавгай!  

Хандгайт болон Улиастайн Шарын аманд баавгайн мөр олдлоо. Сүүлийн үед идэш тэжээлийн хомсдолтой холбоотойгоор баавгай суурьшлын бүсэд орж ирэн хүн рүү дайрсан тохиолдол гарсан юм. 

Тэгээд яах ёстой вэ? 
Ойтой ойр амьдарч буй иргэд мах, хүнсний бүтээгдэхүүнээ гадаа ил хадгалахгүй байж, ганц нэгээрээ ой мод руу орохгүй байх хэрэгтэй. Мөн баавгай харсан тохиолдолд нуруугаа харуулахгүй, зугтахгүй, нүд рүү нь эгцэлж харахгүй байхыг амьтан судлаачид зөвлөжээ.

Шалтгаан нь самар
Баавгай намрын цагт самар жимсээр хооллож, өвөл ичдэг боловч энэ жил 8 аймгийн 61 суманд самар ургаагүй юм. ЗГ-ын тогтоолын дагуу 2012 онд баавгайг ховор амьтны жагсаалтад бүртгэсэн ба 2016 оны байдлаар 500 орчим хүрэн баавгай тоологджээ.


Давхар жагсаал 

Жижиглэнгийн худалдаа эрхлэгчид Төрийн ордны баруун талд, Монгол тэмүүлэл сургуулийн сурагчдын эцэг эхчүүд Төв талбай дээр жагслаа. Худалдаачдын зүгээс өдөр бүр ₮50-250 мянгаар торгодог Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан юм. Харин эцэг эхчүүд Монгол тэмүүлэл сургуулийг засвар нь дуусаагүй барилга руу шилжүүлэхийг эсэргүүцжээ. Жагсагчид төрийн 3 өндөрлөгт шаардлага хүргүүлсэн ба хүлээж авахгүй бол өлсгөлөн зарлана гэв. 


Зүүн эргэх хориотой

Баруун 4 зам, Механик тээврийн сургууль, Цэцэг төвийн уулзвараар зүүн эргэхийг хориглолоо. Ингэснээр тухайн чиглэлийн замын хөдөлгөөний эрчим 50-80%-р нэмэгдэх юм. Баруун 4 зам орчимд цагт 70-80 машин зүүн эргэдэг бол Цэцэг төвийн уулзвараар 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг байна.


Австралийн сонинууд ЗГ-аа эсэргүүцлээ

ЗГ-аас мэдээллийн эх сурвалжид ял оноож, сэтгүүлч болон телевизийн байранд нэгжлэг явуулсныг эсэргүүцэн томоохон сонинууд эхний нүүрээ хараар баллалаа. Уг хөдөлгөөнийг телевиз, радио, сайтууд дэмжсэн юм. Харин ЗГ нууц мэдээлэгчийн тухай хуулийг хэлэлцэж байгаа ба хэвлэлийн эрх чөлөө хуулиас дээр гарах ёсгүй гэжээ. 


Төрөлтийн үед эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртдөг 

Жирэмсэн эхчүүд төрж байхдаа эмч, сувилагчид цохиулах, загнуулах зэргээр 15 минутын турш хүчирхийлэлд өртдөг гэж ДЭМБ мэдээллээ. Ялангуяа залуу, боловсрол бага эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь илүү байдаг гэнэ. Иймээс төрөх үедээ хамт байх хүнээ сонгох, эмнэлгийн бүх үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг нь эмэгтэйчүүдэд эдлүүлэхийг ДЭМБ-аас зөвлөжээ.

Таны сонорт


Өнөөдрөөс ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр