Бид тоймлоё, Та унш

2019.01.24 Пүрэв                              -9°C   2,646.30  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё


₮100-ын торны үнэ нэмэгдэх магадлалтай

ЗГ-ын шийдвэрийн дагуу 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн гялгар торыг 3/1-ээс хэрэглээнээс хасах юм. Тэгвэл тор үйлдвэрлэгчдийн хэлснээр 0.035 мм-ээс зузаан нийлэг уут үйлдвэрлэвэл үнэ нь нэмэгдэх гэнэ. Одоогоор нэг удаагийн гялгар тор ₮100-300 үнэтэй байна.

Гялгар тор хэрэглэвэл яах вэ?

Торгоно. Хуульд зааснаар 3/1-ээс хойш гялгар тор хэрэглэсэн иргэнийг ₮300 мянга, хуулийн этгээдийг ₮3 саяар торгоно. Гялгар тор нь байгальд задралгүй 100-400 жил хадгалагдан хөрс, агаар, усыг хамгийн ихээр бохирдуулдаг байна.

Давуун уут хэрэглэж хэвшье

Нэг удаагийн гялгар торыг орлох даавуун уут ₮400-800 зарагддаг бөгөөд гялгар тороос эдэлгээ удаан учир ЭЗ-т хэмнэлттэй юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр ганцхан хүн даавуун уут хэрэглэдэг болсноор 22 мянган гялгар уутыг хэрэглээнээс хасах гэнэ. Гэвч УБ-т жилд 1.4 сая тн хог гардгийн 500 тн нь зөвхөн гялгар уут юм.


Цахимаар хичээллээрэй дүү нараа

Ханиад томуу их байгаа учир сурагчдыг 2/10 хүртэл амрааж байгаатай холбоотойгоор БСШУСЯ-с 1-12 ангийн сурагчдад цахим хичээл зааж эхэллээ. Тодруулбал монгол хэл, математикийн хичээлийг 7 хоногт 2 удаа цахимаар заах бөгөөд сурагчид Долгион цахим хуудас болон фэйсбүүк хуудсаас даалгавраа авах юм.


Монгол-Барбадос дипломат харилцаа тогтоов

Ийнхүү манай улс 189 оронтой дипломат харилцаатай боллоо. Ингэснээр Барбадостой хамтран ажиллаж ОУ-ын байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдэж байна. Барбадос нь аялал жуулчлал, элсэн чихэр, хөвөн зэргийг голлон үйлдвэрлэдэг бөгөөд 1 хүнд ногдох орлогоороо Латин Америкт дээгүүрт ордог юм.


Герман, Францын хамтын ажиллагаа бэхжив

Германы канцлер Меркель, Францын ерөнхийлөгч Макрон нар гадаад бодлого, ЭЗ, зам тээвэр, хүмүүнлэг, зэвсэгт хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа. Мөн Меркель Европын нэгдсэн армийг бий болгох Макроны санааг дэмжиж уг арми НАТО-той хамтрах нь зүйтэй гэжээ. Харин Макрон Германыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон болоход тусална гэсэн байна.


Кристиано Роналдо 18.8 сая еврогоор торгууллаа

Испаний шүүх Кристиано Роналдог 2010-2014 онд 5.7 сая еврогийн татвараас зайлсхийсэн гэж үзэн 23 сарын хорих ял, 18.8 сая еврогийн торгууль ногдууллаа. Гэвч Испанид 2 жилээс бага хугацааны хорих ялыг биеэр гүйцэтгэх шаардлагагүй байдаг учир Роналдо тэнсэн авч магадгүй гэнэ. Мөн Роналдогийн хуучин багийн анд Шаби Алонсо 2 сая орчим еврогийн татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байгаа ба шүүхээс 5 хүртэлх жилийн ял сонсох магадлалтай байна.

Таны сонорт


Image result for wheat icon Стандартын шаардлага хангасан улаанбуудайн тн тутамд ₮41-45 мянгын урамшуулал олгоно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр