Бид тоймлоё, Та унш

2019.03.15 Баасан                                         7°C   2,632.73  Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё


Хятадууд Байгаль нуурын усыг савлах үйлдвэр барьж байна

Оросын Иркутск мужийн прокурорын газар Байгаль нуурын ойролцоо 1.5 тэрбум рублээр цэвэр усны үйлдвэр барих Хятадын АкуаСиб компаний ажлыг зогсооно гэж мэдэгдлээ. Учир нь тус газарт шалгалт хийхэд газрын тос, үйлдвэрийн хог хаягдал илэрсэн байна.

Байгаль нуурын усыг Монголчууд уух байсан

Уг үйлдвэр 2021 оноос ажиллаж эхлэн жилд 190 сая.литр усыг Байгаль нуураас савлах байжээ. Үүний 20%-г Оросын зах зээлд гаргаж, 80%-г Хятад, Өмнөд Солонгос, Монгол зэрэг улсад экспортлохоор төлөвлөсөн гэнэ.

Хөрш орнуудын усны нөөц багасна!

Хэрэв үйлдвэр ашиглалтад орвол хөрш орнуудын усны нөөц багасаж, бохирдоно гэж Оросын мэргэжилтнүүд үзжээ. Гэвч АкуаСиб компанийхан цэвэр усны 100 үйлдвэр барьсан ч Байгаль нуурын эко системд сөрөг нөлөөгүй гэжээ. Манай улсын хамгийн том гэгддэг Сэлэнгэ мөрөн дангаараа Байгаль нуурын 50%-г бүрдүүлдэг байна. Байгаль нь дэлхийн хамгийн эртний 7 нуурын нэг бөгөөд 1996 онд ЮНЕСКО-ийн дэлхийн өвөөр бүртгэгджээ.


Хуурамч зард бүү итгэ

Сүүлийн үед цахим сүлжээнд гарч буй “Японд хөдөлмөрийн гэрээгээр ажилтан зуучилна” гэх зар хуурамч гэдгийг ХНХЯ-с анхаарууллаа. Учир нь тус яамнаас одоогоор 1 ч хуулийн этгээдэд Японд зуучлах тусгай зөвшөөрөл олгоогүй гэнэ. Иймд залилангийн шинжтэй зард итгэж, бүртгүүлэхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүллээ. Хуурамч зарыг нийтэд тарааж, ажиллах хүч бүртгэвэл гарсан хохирлыг төлүүлж, хувь хүнийг 400, хуулийн этгээдийг 4000 нэгжээр торгодог байна.


У.Хүрэлсүх Өмнөд Судан дахь дайчдаа эргэлээ

Өмнөд Суданд айлчилж буй ЕС У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ. Энэ үеэр цэргүүдэд төрийн одон, медаль гардуулан талархал илэрхийлсэн байна. Манай улсын 8-р ээлжийн энхийг сахиулагчид Бентю хотын 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байгаа юм. Монгол цэргүүд НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байна.


Дэлхий даяар Боинг 737 Max 8 онгоцоос татгалзлаа

Этиопийн онгоцны осол Индонезод осолдсон онгоцныхтой маш төстэй байгааг Америкийн нислэгийн удирдах газар тогтоожээ. Улмаар уг загварын бүх 371 онгоцыг ашиглалтыг зогсоохоор боллоо. Харин Боинг компани онгоцны аюулгүй байдалд асуудал гараагүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тус компани 2017/1 сард Боинг 737 Max 8 онгоцны 5011 захиалга авснаас 350-ыг нь худалджээ.


Стори хийж чадаагүй 24 цаг

Фэйсбүүк, Мессенжер, Инстаграмм гэх апп-ын чат илгээх, нийтлэл бичих, стори хийх зэрэг үйл ажиллагаа Лхагва гарагаас хойш доголдоод байна. Мөн хэрэглэгчид Фэйсбүүк хаягаараа Tinder, Spotify зэрэг апп руу нэвтрэх боломжгүй байгаа юм. Фэйсбүүк компани үүний шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба кибер халдлагад өртөөгүй гэнэ.

Таны сонорт


Image result for river icon Дулаарч байгаатай холбоотойгоор мөс хэврэгшиж байгаа тул гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр