“Зорро”-гийн гол дүрээр олны танил болж мандсан испани жүжигчин Антонио Бандерас гэр бүлээсээ хол ганцаараа тусгаарлагджээ. Эхнэр Николь Кэмпел нь хүүхдийнхээ хамт Швейцарьт байгаа бол жүжигчин эр өөрөө Испанид байгаа аж.

Антонио Бандерас шинэ киноныхоо зураг авалтад оролцохоор Мадридад ирж, харин гэр бүл нь Женев дэх гэртээ үлдсэн байна. Гэтэл жүжигчнийг Мадридад ирсний дараахан Испани хилээ хаасан тул Робин Крузо шиг ганцаардах болсноо ярьжээ.

“Яг л Робинзон Крузо шиг амьдарч байна даа. Бие эрүүл мэндэд хал балгүйг нь бодоод будаа бясдаг л идэж байгаа. Угаалгын машин ажиллуулж сурлаа, гэрээ байнга цэвэрлэх болсон” хэмээн Бандерас онлайн ярилцлага өгөхдөө дурсчээ.

Тэрбээр 59 настай тул коронавирусийн халдвар авбал нас барах аюул нүүрлэхийг мэдэж, ухамсарлаж буйгаа ч ярьсан байна.

Р.Гэгээ