АТГ-аас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батсүхийг өчигдөр  шөнө цагдан хорьжээ. Түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэрэгт  гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Үүний дагуу гэрт нь нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авчээ.

Б.Батсүх нь компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан буюу компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: udriintoim.mn