Бид тоймлоё, Та унш

2018.12.24 Даваа                                        -15°C   2,638.03  Өнгө зүс доройтно

Чухлыг тоймлоё


Шинэ жилтэй холбоотойгоор хоолны хордлого ихэслээ

Тухайлбал, 12/17-нд шинэ жилээ тэмдэглэсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дотуур байрны хүүхдүүдийн 71 нь хоолны хордлогод оржээ. Энэ мэтээр шинэ жилээ тэмдэглэж байгаад хордлогод орох тохиолдлууд ихсэж байгаа гэнэ.

Гэр бүлээрээ хордохоос сэргийлээрэй

31-ний орой ихэнх айл салат, амттанаар баярын ширээ засдаг. Гэвч амархан мууддаг майонез, өндгийг баталгаагүй газраас авсан, буруу хадгалсан зэргээс үүдэн гэр бүлээрээ хордох тохиолдлууд нэмэгддэг байна. Хоолны хордлого нь бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг ч үхэлд хүргэх аюултай гэдгийг албаныхан санууллаа.

Баяр дагасан балаг

Баяр наадамтай холбоотойгоор хугацаа дууссан, гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүнийг бэлгэнд боох нь ихэсдэг. Мөн 1 уут бэлгэнд дунджаар 412 гр сахар агуулагддаг ба энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 21 дахин их байгаа юм. Иймд эцэг эхчүүд аль болох сахар багатай эрүүл бүтээгдэхүүнийг бэлгэнд боохыг уриалж байна.


Бойкот зарласан гишүүдийн цалинг хасна

Дэд дарга Л.Энх-Амгалан бойкот зарласан гишүүдийн цалинг хасах санал гаргалаа. Одоогоор цалинг хэдэн %-р хасах нь тодорхойгүй байгаа ба УИХ-ын дарга захирамж гаргаснаар уг санал хэрэгжих юм. УИХ-ын 40 гаруй гишүүн М.Энхболдыг огцрохыг шаардаж 11/22-с бойкот зарласнаас үүдэн чуулганы ирц 6 дахь удаагаа бүрдсэнгүй.


Олимпиадад амжилт гаргаад мөнгөөр шагнуулаарай

Боловсролын сайд Ц.Цогзолмаа ОУ-ын олимпиадад амжилт гаргасан сурагчдыг мөнгөөр урамшуулах тушаал гаргалаа. Тушаалын дагуу Мэдээлэл зүй, Хими, Биологи, Математик, Физикийн олимпиад, ой тогтоолтын ДАШТ-д түрүүлсэн 19 хүүхэд нийт ₮34 саяар шагнууллаа. Манай улс ОУ-ын олимпиадад 1967 оноос оролцож байгаа ба энэ хугацаанд 2 алт, 32 мөнгө, 93 хүрэл медаль, 86 тусгай байрын шагнал авчээ.


Индонезид цунами болж 200 гаруй хүн амь үрэгдлээ

Индонезийн Сунда зурвасын орчимд цунами болж 220 хүн нас барж, 843 хүн гэмтсэн ба хохирогчдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай байна. Кракатоа галт уул дэлбэрсний улмаас цунами болсон ба бүтэн сартай өдөр таарсан тул далайн давалгаа хүчтэй байжээ. Өнгөрсөн 9 сард Индонезийн Сулавеси аралд газар хөдөлж, 2000 хүн амь насаа алдсан юм.


2020 оны олимпд туслахаар 160 мянган хүн бүртгүүлжээ

Энэ нь шаардлагатай тооноос 2 дахин их ба тэдний 60% нь 11 хоногоос илүү хугацаагаар ажиллах хүсэлтэй гэнэ. Мөн Япон улс олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахаар Токиогийн 500 гаруй хүнд терроризмын эсрэг сургуулилт зохиож, цэнгэлдэх хүрээлэн, нисэх буудлын орчимд дрон ашиглахыг хоригложээ. Токио хот энэ удаагийн олимпд $12 тэрбум төсөвлөсний дийлэнхийг бүтээн байгуулалтад зарцуулж байна.

Таны сонорт


Image result for meat icon Махны үнэ өнгөрсөн 7 хоногоос ₮25-100 өслөө.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр