ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Белорусийн удирдагч А.Лукашенко нар Оросын Красноярск хязгаарын Сочи хотноо уулзаж Белорусьт болж буй улстөрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Хоёр удирдагч 4 цаг хоёулхнаа уулзсаны эцэст дараах шийдлийг гаргасан байна. Нэгд, А.Лукашенкогийн хүсэлтээр Наймдугаар сарын төгсгөлөөр тус улсын хууль хүчний бие бүрэлдэхүүн сөрөг  хүчнийхний өмнө хүчин мөхөствөл туслуулахаар Белорусьтай залгаа хил рүү илгээсэн Оросын Хууль сахиулах хүчний ангиудыг буцаан татахаар болжээ. Хоёрт, Белорусь улсад Оросын цэргийн бааз байгуулахгүй. Гуравт, Белорусьт Ерөнхийлөгчийн сонгууль дахин явуулах эсэхийг Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байж шийдэх нь зохистой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, А.Лукашенко Төрийн тэргүүний албан тушаалаасаа шууд огцорч Ерөнхийлөгчийн сонгуулийг ойрын үед дахин явуулахгүй, харин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар, ард  түмний санал асуулгаар шийдэх гэх мэт өөр хувилбарыг сонгох болжээ. Ямар ч болов ОХУ-ын цэрэг, цагдаа Белорусийн жагсаалд оролцогчдыг хүч хэрэглэн дарахад оролцохооргүй боллоо.

Эх сурвалж: udriintoim.mn