Бид тоймлоё, Та унш

2019.06.10 Даваа                                                        Related image 26°C   2,651.72  Нас уртасна

Чухлыг тоймлоё


25 хүн тутмын 1 нь БЗХӨ-тэй

Дэлхийд өдөрт 1 сая гаруй бэлгийн замын халдварын тохиолдол гардаг гэж ДЭМБ мэдээллээ. Ялангуяа хламид, заг хүйтэн, тэмбүү, трихомоназын 376 сая халдвар жилд тархдаг байна. Энэ нь замбараагүй бэлгийн хавьтал болон залуус бэлгэвч хэрэглэж сураагүйтэй холбоотой гэнэ.

Монголд ч ялгаагүй!

Манай улсад ч мөн тэмбүү, заг хүйтэн, хламид, трихомониазын халдвар хамгийн их байдаг. Жнь: сард дунджаар 5 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байгаа юм. БЗХӨ нь жирэмсэн эхээс хүүхдэд халдварладгаас гадна үргүйдэл, амьгүй ураг, нярайн эндэгдлийн шалтгаан болдог байна.

Яах ёстой вэ?

ЗГ-ууд БЗХӨ-өөс сэргийлэх, аюулгүй бэлгийн хавьтлын талаар соён гэгээрүүлэх ажилд хөрөнгө оруулахыг ДЭМБ зөвлөжээ. Учир нь иргэд мэдлэггүй байгаа үед бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх хэчнээн сайн эм бүтээсэн ч өвчлөлийн тоо буурахгүй гэнэ.


Төмөр замын ажилд 1000 ажилтан бүртгэнэ

Цэргүүдээр бариулж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замыг барихад хүн хүч нэмэгдүүлэх үүднээс ажилтан авахаар боллоо. Тодруулбал, авто зам, гүүр хоолой, материал чанарын инженер болон том машины жолооч зэрэг 16 мэргэжлээр 1000 гаруй ажилтан бүртгэнэ. Иргэдийг энэ 7 хоног дуустал дүүргийн Засаг даргын цэргийн штабт бүртгэх ба мэргэжлийн үнэмлэх, диплом, ачаалал даах чадвартай, муу зуршилгүй байх шаардлагатай юм.


3х3 сагсчид ДАШТ-нийн шилдэг 8-д шалгарлаа

Монголд анх удаа зохиогдсон U18 насны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 баг оролцсон ба манай эрэгтэй баг шилдэг 8-д шалгарлаа. Манай баг Латви, Беларус, Гүржийн багийг дараалан хожсон ч Америк, Туркийн багт хожигдсон юм. Харин Монголын багийг хожсон Америк алт, Турк мөнгөн медаль хүртжээ.


Хуавейгийн шинээр гарах утсанд фэйсбүүк суухгүй

Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp апп-г Хуавейгийн шинэ загварын утсанд суулгах зөвшөөрөл олгохгүй гэж Фэйсбүүк компани мэдэгдлээ. Харин эдгээр апп-г хуучин утаснууд хэвийн ашиглах боломжтой юм. Америкийн ЗГ 5-р сард Хуавейд худалдааны хориг тавьснаар Гүүгл компани Хуавейгийн гар утсанд андройд системийн эрх олгохгүй гэж шийдвэрлэжээ. Уг шийдвэр 8-р сараас хэрэгжих юм.


Венесуэлчүүд аргагүйн эрхэнд какао экспортолж байна

Венесуэлийн экспортын 90%-г хангадаг газрын тосонд Америк хориг тавьснаас болж тус улсын иргэд их хэмжээний какао зарах болжээ. Венесуэл нь жилд ердөө 20 мянган тн какао үйлдвэрлэдэг ч 5 сард Америк руу 3055 тн-ыг гаргасан байна. Мөн Венесуэлийн какаоны чанар муудаж 2 тн нь $1000 байснаас $200 хүртэл буурчээ. Учир нь тус улсын какао экспортлогчдын дийлэнх нь цэргүүд юм.

Таны сонорт


Related imageӨнөөдөр СБД, ЧД, ХУД, СХД, Төв аймагт цахилгаан хязгаарлана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал   


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр