Бид тоймлоё, Та унш

2019.09.03 Мягмар                              29°C  2,672.00  Бие эрхтний хүч сайжирна

Чухлыг тоймлоё 


Өнөөдөр дараах замууд хаагдана 

Оросын ерөнхийлөгч Путиний айлчлалтай холбоотойгоор Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамжны замыг хэсэгчлэн хаана. 

Айлчлалын хүрээнд хийгдэх ажлууд

Ерөнхийлөгч Х.Баттулгатай албан ёсны хэлэлцээ хийж, нийт 11 баримт бичигт гарын үсэг зурна. Түүний айлчлал өнөөдрийн Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцсоноор дуусах юм. 

Монголд 3 дахь удаагаа... 

Путин 2014 онд ерөнхийлөгч байхдаа Халх голын 75 жилийн ойн хүрээнд Монголд айлчилсан юм. Мөн 2009 онд Засгийн газрын тэргүүн байхдаа 1 өдрийн айлчлал хийж байжээ.


2023 он хүртэл Оросоос цэргийн зэвсэг авна

Цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Орос-Монголын ЗГ хоорондын хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгахаар боллоо. Хэлэлцээрийг сунгах гэрээнд өнөөдөр Путин гарын үсэг зурснаар баталгаажна. Хэлэлцээрийн дагуу Оросоос танк, хуягт тээвэрлэгч, цэргийн байлдааны машин, зенит пуужингийн цогцолбор, сөнөөгч онгоц, тээврийн болон байлдааны нисдэг тэрэг авах юм.


Махны үнэ тасралтгүй өсөж байна

Статистикийн газрын мэдээлснээр 8/28-ны байдлаар хонины ястай мах ₮9736, үхрийн ястай мах ₮11308 үнэтэй байна. Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ ₮56-р буурсан бол цул мах ₮342-р өсжээ. Ийнхүү махны үнэ тодорхойгүй шалтгаанаар өссөөр байгаа ба энэ жил 2018 оноос 20-30% хүртэл нэмэгдсэн байна.


Хонг Конгийн оюутан, сурагчид бойкот зарлалаа

Ийнхүү хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс бойкот зарлаж байгаа нь ардчилсан хөдөлгөөний ээлжит арга хэмжээ юм. Оюутан, сурагчид Хонг Конг дахь Хятадын их сургуулийн гадна цугларч эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин Хонг Конгийн ЗГ эсэргүүцлийг шүүмжилж “сургууль жагсаал хийх газар биш” гэжээ.


Хятадад оюутнуудыг царай таних системээр бүртгэнэ

Нанжин хотын эм зүйн их сургууль царай таних технологи суурилуулж ирц, оюутны биеэ авч яваа байдлыг хянадаг боллоо. Учир нь оюутнууд хичээлээс гадуурх сургалтад хамрагддаг учир хичээл таслах, эрт тарах хандлагатай байдаг гэнэ. Энэ нь царай таних систем ашиглаж буй Хятадын анхны их сургууль ба зарим иргэд үүнийг багш, оюутны хувийн орон зайд халдсан хэрэг гэж үзжээ.

Таны сонорт


Image result for car icon Энэ сарын 15-ны Бямба гарагт Автомашингүй өдөр тохионо. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр