Бид тоймлоё, Та унш

2020.02.07 Баасан                                                    -8°C  2,752.97  Жаргал ирнэ

Чухлыг тоймлоё 


Автобусны картаа цэнэглэх сонголтууд

Автобусны картыг банкны посоор цэнэглэх туршилтыг 2/14 хүртэл туршихаар боллоо. Мөн автобусны картаа www.u-money.mn сайтад бүртгүүлснээр төлбөрийн гүйлгээ, зорчилтоо хардаг болов.  

Энэ сарын сугалааны тов гарлаа

Автобусны картын дугаараар азтан шалгаруулах тохирлыг сар бүрийн 2 дахь 7 хоногийн Лхагва гарагт 18:50 цагаас UBS-р дамжуулна. Эхний тохирол 2/12-нд явагдах ба оюутны карт, хөнгөлөлттэй зорчигч, ахмад настны карт хамаарахгүй юм.

Шагналын сан

Картын дугаарын арын 4 орон таарвал автобусаар 1 сар үнэгүй зорчих, 5 орон таарвал ₮500 мянга, 6 таарвал ₮2 саяын шагналтай. Хэрэв азтан шагналаа авахгүй бол шагналын мөнгийг сайн үйлсэд хандивлана.


Хадгаламжаа “мартсан” иргэд

Капиталд хадгаламжтай байсан 1568 иргэн өнөөдрийг хүртэл нэхэмжлэл гаргаагүй байна. Тэгвэл эдгээр иргэд хадгаламжтай байснаа нотолж, заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй шалтгаанаа тайлбарласнаар мөнгөө авах боломжтой. Одоогоор 355 мянга гаруй харилцагч мөнгөө авсан ба улсын мөнгийг нэхэмжлэх асуудал шүүхийн шатанд байна.


Төрөх эмнэлэг “дуншиж” эхлэв 

Сүүлийн 10 жил баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийг 3-р сард ашиглалтад оруулахаар боллоо. Барилгын ажил санхүүжилтийн улмаас удааширсан ба нийт ₮25.7 тэрбумыг зарцуулсан ч дахин ₮13 тэрбум шаардлагатай гэнэ. Ийнхүү бид 300 ортой эмнэлгийг 10 жил барьж байхад Хятад 1000 ортой эмнэлгийг 8 хоногт барьжээ.


Коронавирус дэлхийн ЭЗ-т нөлөөлж байна  

Хятадын эдийн засаг 8%-р буурч, дэлхийн зах зээлд нефть 15%-р, зэс, хөнгөн цагааны үнэ 13%-р буураад байна. Иймд вирусийн тархалтыг яаралтай зогсоохгүй бол дэлхийн ЭЗ 0.2%-р буурах эрсдэлтэй гэж эдийн засагчид таамаглажээ. Өчигдрийн байдлаар 28339 хүн коронавирусээр халдварлаж, 565 хүн нас бараад байна.


Трампыг цагаатгалаа 

Ерөнхийлөгч Трампд холбогдох хэргийг Сенат 13 хоног хэлэлцэж, түүнийг буруугүй гэж үзлээ. Түүнийг эрх мэдлээ ашиглаж өрсөлдөгчөө шалгахыг Украинаас шаардсан, Конгресст хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэрэгт буруутгасан юм.

Таны сонорт


Америкт зорчих иргэдийн анхааралд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр