Бид тоймлоё, Та унш

2018.10.24 Лхагва                                             9°C   2,563.78  Өлзийтэй сайн


Өнөөдөр болох үйл явдал

  • НҮБ-ын өдөр
  • Хөгжлийн мэдээллийн өдөр
  • ЗГ хуралдана

Чухлыг тоймлоё


Утаа арилгах нэрээр ₮557 тэрбумыг салхинд хийсжээ

2008-2016 онуудад хэрэгжсэн төслүүдэд аудитын шалгалт хийхэд хэрэгжилт, үр дүнд хяналт тавиагүй, тайлан гаргаагүй, санхүүжилт авсан зарим төсөл огт хэрэгжээгүй зэрэг ноцтой 72 зөрчил илэрлээ.

Дээр нь нэмээд яндангийн шүүлтүүр…

Утаагүй зуух, шөнийн тарифын хөнгөлөлт, шахмал түлш, гэрийн дулаалга зэрэг утааг нүд ирмэхийн зуур арилгах мөрөөдлийн төслүүдэд ₮557 тэрбумыг хий зарлагадсан гэдгийг Аудитын захирал сануулав. Ийм байхад 2019 онд ₮54 тэрбумаар утаагүй зуухны “дүү” яндангийн шүүлтүүрийг төрүүлэх гэж байдаг.

Хариуцлага тооцсон уу?

Одоохондоо үгүй. Гэхдээ зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулах шаардлагаа ЕС, Хотын дарга, Сангийн сайд нарт хүргүүлсэн. Ямартай ч Аудитын газар үе үеийн ЗГ утааны эсрэг үр дүнгүй ажилласан гэдгийг нотолчихлоо. Одоо Монголын төр хэнд төмөр нүүрээ харуулж, хэрхэн хариуцлага тооцохыг харах л үлдлээ.


Оюутнуудын дунд БЗХӨ, үр хөндөлт их байна

Үр хөндөлтийн 70%-г 20-34 насныхан, БЗХӨ-ий 38.7%-г 15-24 насныхан эзэлж байгаа нь залуус эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой гэнэ.  Тиймээс Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг 11 сарыг дуустал хэрэгжүүлж, харьяалал харгалзахгүй үзлэгт хамруулан согтууруулах ундаа зохистой хэрэглэх зэрэг мэдээлэл зөвлөгөө өгч байна.


Гоо сайхны газар бүр баталгаатай биш

ФБ-н зарын дагуу Aurora Beauty Clinic гэх гоо сайхны газарт филлер хийлгэсэн Н, А нар эрүүл мэндээрээ хохирчээ. Дээрх салонд НМХГ шалгалт хийхэд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнээр ихсийн тарилга, ботокс зэргийг хийж байжээ. Иймд ФБ-н зарын дагуу аливаа гоо сайхны газраар үйлчлүүлэхгүй байхыг сануулж байна.


Трампын чухал мэдэгдлүүд:

Трамп Мексикээр дамжин Америкийг зорьж буй 7500 орчим дүрвэгчээс болж Гватемал, Гондурас, Эль Сальвадорт үзүүлэх ЭЗ-н тусламжаа зогсооно гэв. Мөн Хятад, Орос зэрэг улс ухаарах хүртэл цөмийн зэвсгээ нэмж, 1987 онд хийсэн ЗХУ, Америкийн цөмийн зэвсгийн гэрээнээс гарна гэжээ. Учир нь Оросыг гэрээгээ зөрчин цөмийн пуужин үйлдвэрлэсэн гэв. Түүнчлэн Хятадыг уг гэрээнд нэгдэх ёстой гэлээ.


Дэлхийн хамгийн урт далайн гүүр

Хонг Конг-Макао-Хятадын Зухай хотыг холбосон уг гүүр 55 км урт, 400 мянган тн гангаар хийгдсэн ба газар хөдлөлт, хар салхинд тэсвэртэй. Гүүрийг $20 тэрбумаар 9 жил барьсан ч энэ хугацаанд 18 барилгачин амиа алджээ. Өмнө нь Зухай, Хонг Конгийн хооронд 4 цаг явдаг байсан бол гүүр ашиглалтад орсноор 30 минут зарцуулж байна.

Таны сонорт


Энэ сарын 25-аас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр