Коронавирусийн дэгдэлт эдийн засгийн олон салбарын хүндрэлд оруулж байгаагийн нэг нь Европын улс орнууд, АНУ, Австралийн биеэ үнэлэгчид үйлчлүүлэгчгүй болоод байгаа нь юм.

Нидерландын төр засаг гуравдугаар сарын 15-наас эхлэн зугаа цэнгээний газруудыг гурван долоо хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргасан нь Амстердамын алдартай Улаан дэнлүүний гудамжийг үүдээ барихад хүргэсэн байна. Тиймээс биеэ үнэлэгчид ажилгүй болж, онлайн хэлбэр рүү шилжжээ.

Нидерландад секс үйлчилгээний салбарт ойролцоогоор 25 мянга орчим хүн ажилладгаас дийлэнх нь эмэгтэйчүүд юм. Коронавирусийн дэгдсэнээс хойш ариун цэвэр, эрүүл мэндийн талдаа илүү анхаарсан ч гэсэн үйлчлүүлэгчдийн тоо огцом буурч, эздийнх нь өдрийн орлого хоёр дахин буурсан байна.

Р.Гэгээ