БНАСАУ өнөөдөр өглөө /2020.03.21/ Солонгосын хойгийн зүүн эрэгт орших Пёнган аймгаас богино зайн хоёр пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхэн мэдээлжээ. Тус улс хамгийн сүүлд энэ сарын 9-ний өдөр Япон тэнгис рүү гурван пуужин харвасан юм. Үүний дараа АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс Пёньяныг цөмийн хөтөлбөрөө зогсоох хэлэлцээрт эргэн нэгдэхийг уриалж, пуужингийн туршилтаа зогсоохыг хүссэн билээ.

Япон талын мэдээлснээр, өнөөдрийн харвасан пуужингууд тус улсын эдийн засгийн тусгай бүсийн гадна унажээ. Хойд Солонгосын төрийн мэдээллийн “KCNA” агентлагийн мэдээлснээр, тус улсын удирдагч Ким Жон Ун Баасан гариг /2020.03.20/-т Хойд Солонгосын армийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хооронд болж буй их бууны сургуулилтад биечлэн оролцсон байна.

Эх сурвалж: udriintoim.mn