Сөүл хотын шүүхээс Монгол Улсын иргэн, 22 настай оюутан А-д таван жилийн хорих ял оноосон талаар Солонгосын мэдээллийн сайтуудаар дамжуулжээ.

Тодруулбал, иргэн А нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-ны өдөр кокаин худалдан авч, халамцуу байсан хятад эмэгтэйн гэрт нь очиж, уух юманд нь кокаин хийж, түүнийг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон байна.

Хохирогч ихээхэн хэмжээний бие болон сэтгэл санааны хохирол амссан гэжээ. Иргэн А тухайн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд ороогүй гэсэн боловч хохирогчийн биеэс сэжигтний ДНХ илэрсэн байна. Түүнчлэн тэрбээр кокаин биш Монголын уламжлалт навчин тамхи байсан гэж мэдүүлжээ.

Шүүх хурал өнгөрсөн сарын 16-ны өдөр болсон бөгөөд А-д шүүхээс таван жилийн хорих ял оноосон байна.

Эх сурвалж: udriintoim.mn