Бид тоймлоё, Та унш

2019.07.09 Мягмар                                 29°C  2,658.59  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 


Наадмын тасалбарыг онлайнаар авах заавар

Иргэдэд олгох 6000 тасалбарын 1200-г онлайнаар олгох юм. Онлайнаар захиалахын тулд eservice.ulaanbaatar.mn сайт руу орж, ДАН системд бүртгүүлэн нэвтэрч карт эсвэл Qpay-р төлбөрөө төлнө. Ингээд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт өөрийн биеэр ирж захиалсан тасалбараа авна. 

Нэг хүнд нэг л тасалбар

Энэ жилээс 1 хүн нэгээс илүү тасалбар авах боломжгүйгээр цахимжуулсан байна. Тодруулбал, өөрийн биеэр очсон хүмүүсийг хурууны хээгээр бүртгэж байгаа ба тасалбар ₮16 мянга болон ₮24 мянгын үнэтэй байгаа юм. 

Төв цэнгэлдэхийн суудал хүрэлцэхгүй байна 

Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай ба 9000 суудлыг иргэд болон жуулчдад олгож байна. Үүнээс болж наадмын нээлт үзэх гэсэн иргэд Нэгдсэн үйлчилгээний төвийн гадна хонон өнжин оочерлож байгаа юм. 


Допин хэрэглэсэн бөхчүүд наадмаар барилдахгүй

Үндэсний бөхийн салбар хорооноос допин хэрэглэсэн нь тогтоогдсон 8 бөхийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ. Бөхчүүдээс 2017 онд сэргээшийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш нарын 7 бөхөөс допин илэрчээ. Мөн 2018 онд гарьд Н.Ганбаатар допин хэрэглэсэн нь тогтоогдсон ба МҮБХ-оос дээрх бөхчүүдийн барилдах эрхийг 2 жилээр хассан ч шүүхээс эрхийг нь сэргээсэн юм.


Сонсголонгийн гүүр нээгдлээ

Гүүрийн шинээр барьсан 2 эгнээ ашиглалтад орсноор 2 урсгал, 4 эгнээтэй боллоо. Тус гүүрийг Хятадын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр жил гаруй хугацаанд барьсан ба наадмын дараа хуучин гүүрийн засварын ажил эхлэх юм. Хуучин гүүрийг 9 сар гэхэд бүрэн засварлаж дуусгах ба ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин Юни-Констракшн групп ХХК ажиллана.  


Агаарын бохирдол хүүхдийн насыг богиносгодог 

Их Британий эрдэмтэд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлахад наслалт нь 2-7 сараар багасдаг гэх дүгнэлт гарчээ. Мөн  агаарын бохирдолд ядуу өрх болон эрчүүд илүү өртдөг гэнэ. Иймд агаарын бохирдлыг бууруулах бодлогод хөрөнгө зарцуулж, томоохон хотод цэвэр агаарын бүс байгуулах нь зүйтэй гэж судлаачид үзжээ.


Хонг Конгчууд Хятад жуулчдаас тусламж хүслээ

Хонг Конгийн жагсаалын талаар Хятадын хэвлэл мэдээллээр гаргахыг хориглосон учир жагсагчид Хятад руу явдаг төмөр замын буудал дээр жагслаа. Ийнхүү Хятадын иргэдээс тусламж хүссэн ба зохион байгуулагчдын хэлснээр 230 мянган хүн жагсжээ. Жагсаал орой гэхэд хурцдаж 300 гаруй багтай залуус цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн учир заримыг нь саатуулсан байна.

Таны сонорт


Related image Худалдаа, үйлчилгээний газрын наадмаар ажиллах хуваарийг энд дарж үзнэ үү.

Сэтгэх цаг


   /Өмнөх бодлогын хариу: D/

Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр