The Imitation Game (2014)

Жүжигчин Бенедикт Камбербэтчийн тоглосон уг кинонд дэлхийн 2-р дайны үед Германий нацистуудын радио холбооны нууц кодыг тайлахаар оролдож буй шинжлэх ухаанч Алан Турины тухай гардаг. Турин нь гоц ухаантай хэдий ч хэцүү ааштай нэгэн бөгөөд хамтран ажиллагсдаа доод зиндааныхан гэж үздэг. Гэвч тэрээр амжилтад хүрэхийн тулд математик болон нийгмийн харилцааны хүндрэлүүдийг давж гарах хэрэгтэй болно.

300 (2006)

Уг кинонд МЭӨ 480 онд Грек, Перс хоёрын дунд болсон Термодилийн тулааны талаар өгүүлдэг. Энэхүү тулаанд Спартагийн хаан Леонидас, 300 цэргийн хамт тулалддаг бөгөөд гол дүрд Герард Батлер, Лена Нэди нар тогложээ.

Into the Wild (2007)

Кристофер МакКандлесс их сургуулиа төгссөний дараа эд хөрөнгөө хаяж 24 мянган долларын хадгаламжаа сайн үйлсийн санд хандивлаад Аляск руу аялалд гарна. Уг киног 1990-ээд оны үед Аляск мужаар ганцаараа аялж байсан Александр Супертрампын амьдралаас сэдэвлэсэн бөгөөд тэрээр аялалд гарснаас дөрвөн сарын дараа хоол тэжээлийн дутагдалд орж нас барсан байна.

Escape from Alcatraz (1979)

Сан Францискогийн Алкатраз шорон нь хамгийн өндөр хамгаалалттай бөгөөд ялтан оргох ямар ч боломжгүй гэгддэг байв. Гэтэл 1962 онд тус шоронгийн гурван хоригдол амжилттай оргож байгаа талаар тус кинод өгүүлдэг юм.

Schindler’s List (1993)

Уг кинонд Еврейчүүдийн хорих лагераас 1000 гаруй хүнийг аварсан Нацист намын гишүүн, бизнесмэн Оксар Шиндлерийн тухай өгүүлдэг. Киноны найруулагчаар Стевен Спелберг, Лиам Нисен, Ралп Финнес нар тоглосон бөгөөд уг кино Оскарын шагнал гардуулах наадмаас Шилдэг найруулагч, шилдэг зураглал шагналыг хүртэж байжээ.

Catch Me if You Can (2002)

Леонардо Дикаприо, Том Хэнкс нарын гол дүрд нь тоглосон энэхүү кино нь 18 настай луйварчин Франк Абагнэлийн талаар өгүүлдэг. Абагнэл нь онгоцны нисгэгч, эмч, хуулийн зөвлөхийн дүр хувилан олон сая долларыг залилан хийсэн бөгөөд энэ нь санхүүгийн хүнд байдлаас болж салсан эцэг эхийгээ эргэн нийлэхэд туслах байжээ.

A Beautiful Mind (2001)

Рассел Кровийн гол дүрд нь тоглосон уг кинонд математикийн гоц авьяастан Жон Нэшийн талаар өгүүлдэг. Тэрээр шизофрен өвчтэй бөгөөд энэ нь хувийн амьдрал, хайр дурлал, гэр бүл, нөхөрлөлийн харилцаанд нь хэрхэн нөлөөлж байгааг киноос үзэх боломжтой.

American Sniper (2014)

Америкийн усан цэргийн мэргэн бууч Крис Кайле Иракийн дайнд олон хүний амийг аварсан домогт эр. Гэвч түүнд гэртээ хариад дайны талаар айдас хүйдэснээсээ салж эхнэр, хүүхэдтэйгээ хэвийн амьдрахад хүндрэл тулгарна.

The Pianist (2002)

Найруулагч Роман Поланксигийн энэхүү бүтээлд дэлхийн 2-р дайны үеэр амьд үлдэхээр тэмцэж буй Еврей гаралтай Польш төгөлдөр хуурч Владислав Шпилмэний талаар гардаг. Уг кино гурван Оскарын шагналаас гадна Канн зэрэг томоохон наадмуудын шилдгээр шалгарсан юм.

12 Years a Slave (2013)

Энэхүү намтарчилсан бүтээл нь 1841 онд хулгайлагдан боолчлогдсон Коломон Нортап гэх эрийн тухай өгүүлдэг. Уг кино Оксарын наадмаас шилдэг зураглалын шагнал хүртсэн бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Эх сурвалж: The culture trip