Two Men Debating Clipart

О.Анир

Улстөрч хүний өөрийгөө олонд ойлгуулах хамгийн энгийн, хамгийн зөв гаргалгаа нь бодлогын мэтгэлцээн. Өнөөдөр Монгол Улсын аль ч шатны сонгуульд үгүйлэгдэж байгаа нэг хэлбэр агуулга бол яалт ч үгүй бодлогын мэтгэлцээн юм. Хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн бол бодлогын мэтгэлцээнээс айдаггүй, татгалздаггүй. Харин хийж гийгүүлсэн юмгүй, хэлэх үггүй хүн бодлогын мэтгэлцээнээс айдаг, татгалздаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон МАН, АН-ын хоёр нэр дэвшигчийг харахад улстөрд ороод чамгүй олон жилийг илээчихсэн, хийсэн, бүтээсэн зүйлтэй, хэлэх ярих зүйлтэй хүмүүс. Уг хоёр нэр дэвшигчийн хооронд сонгуулийн сурталчилгааны хугацаанд 4-6 удаа ч юм уу бодлогын мэтгэлцээн зохион байгуулбал ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүрнэ.

Тэрнээс биш сайт, сошиал орчноор явж байгаа “Тэр нь ингэж гэнэ”, “Энэ нь тэгж гэнэ” гэсэн тулга тойрсон хэрүүл шиг юмнаас ард түмэн үнэнийг, зөвийг ойлгож чадахгүй л дээ. Үнэхээр л цэвэр, зөв сонгууль явуулъя л гэж бодож байгаа бол бодлогын мэтгэлцээнийг “мода”-нд оруулах цаг нь болсон.

Эх сурвалж: http://shuum.mn