Их Британийн боксчин Жо Сондерс агаарын зорчигч тээврийн Дельта компани руу залгаж, өнөөдрийн нислэгээр зорчих гэж буй WBA, IBF-ийн аварга Жош Тэйлор болон түүний дасгалжуулагч Бэн Дэвисон нарыг коронавирусийн халдвар тээгч хэмээн мэдэгджээ.

Сондерс найзыгаа чадах гэсэндээ ийнхүү худал хэлсэнд Дельта-гийнхан итгэж, сэрэмжлэх үүднээс Тэйлор, Дэвисон нарыг тэр даруй онгоцноос буулгасан байна.

“За яахав Билли, энэ удаад чиний төлөвлөгөө биеллээ. Бид хоёр хаашаа ч нисч чадахаа больсны зэрэгцээ бөөн асуудалтай тулгарлаа. Үүнд чинь талархая. Ийм юмаар тоглоом хийдэггүй юм гэж тэд хэлж байна лээ. Одоо бид хоёр маш өндөр хяналт дор байх боллоо. Дельта-гийнхан ямар ч чухал царайлж, айхавтар хянадаг юм дээ ***” гэж Дэвисон өгүүлжээ.

Р.Гэгээ