Бид тоймлоё, Та унш

2018.05.17 Пүрэв                          21°C   2,401.00 Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • ОУ-н бэлгийн цөөнхийн гадуурхалтыг эсэргүүцэх өдөр
  • Гэр хорооллын хөдөлгөөн хотын даргыг огцруулах жагсаал хийнэ

Чухлыг тоймлоё


Трамп-Кимийн уулзалт цуцлагдаж магадгүй

Өмнөд Солонгос Америктай цэргийн сургуулилт хийж байгаа нь Хойдод таалагдаагүй учир тэд ийм шийдвэрт хүрсэн гэнэ. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, дайнаа эцэслэх тухай ярилцах байсан 2 Солонгосын албаныхны уулзалтыг болиуллаа.  

Яагаад?

Хойдын тал цэргийн сургуулилтыг “өдөөн хатгалга буюу Хойд Солонгосыг эзлэх гэсэн оролдлого” гэж үзсэн. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол ирэх сарын 12-нд Синга-д болох уулзалтаа цуцална гэж сүрдүүлээд байна.

Америк, Өмнөд Солонгос юу гэв?

Цагаан ордон дээд хэмжээний уулзалтад үргэлжлүүлэн бэлдэнэ гэсэн. Харин Өмнөдийн тал Хойдыг хэлсэн амандаа хүрч, даруй хэлэлцээрийн ширээнд ирэхийг хүссэн. Америк-Өмнөдийн цэргийн сургуулилт нь тийм ч чухал биш, хоёр талын нисгэгчдийн чадавхыг л сайжруулах зорилготой гэжээ.


Эмнэлгийн ажилтнууд үсээ хуслаа

Тэд цалингаа нэмүүлэхээр өнгөрсөн оноос эхлэн тэмцсэн ч үр дүнд хүрэхгүй байгаа учир ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ. “Үсээ хусуулах бол юу ч биш, зүрхээ ч өгөхөд бэлэн” гэж суулт зарлагчид хэлсэн. Үүний дараа төлөөллүүд нь Ерөнхийлөгчтэй уулзаж хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн аливаа хандлагыг таслан зогсоох тухай зарлиг гаргуулахаар болсон юм.


Хүүхдийн мөнгө хойшлогдлоо

Өчигдөр байнгын хороогоор хүүхдийн мөнгийг олгох асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, дахин хэлэлцэхээр боллоо. Уг нь ЗГ эдийн засаг сэргэж байгаа тул 80%-д олгохоор болсон. Гэвч АН бүх хүүхдэд өгөхийг шаардаж, 80%-д өгвөл хүүхэд ялгаварласан хэргээр Цэцэд хандана гэсэн юм.


Адидасийн пүүз дэлхийн хaмгийн байгальд ээлтэй нь

Адидас компани далайн бохирдлыг цэвэрлэдэг байгууллагатай хамтран загасны тор, далайн хог хаягдлыг дахин боловсруулж нэхмэл утас болгон байгальд ээлтэй пүүз үйлдвэрлэсэн байна. Энэхүү пүүз нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж 2017 онд 1 сая ширхэг худалдаалагджээ.

Таны Сонорт


 Урт хугацаагаар амьдрахгүй зуслан, байрныхаа цахилгааныг салгуулж суурь хураамж төлөхгүй байх боломжтой.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал




Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр