Олимпийн найман удаагийн аварга, Ямайкийн домогт тамирчин Усэйн Болт анхны үрээ өлгийдөн авчээ.

33 настай тамирчинд Ямайкийн Ерөнхий сайд Эндрю Холнесс олон нийтийн сүлжээгээр дамжуулан баяр хүргэснээр энэхүү үйл явдлыг дэлхий дахин олж мэдсэн байна.

“Манай домогт гүйгч Усэйн Болт болон түүний бүсгүй Каси Беннетт нарт охинтой болсонд нь баяр хүргье!” хэмээн Эндрю Холнесс жиргэжээ.

Усэйн Болт 2017 онд тамирчны замналаа өндөрлүүлж, дараахан нь мөрөөдөлдөө хөтлөгдөн хөлбөмбөгч болохоор шийдэж Австралийн “Сентрал Кост Маринерс” түр хугацаанд тоглосон билээ.

Р.Гэгээ